Тод мэдээ
“Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” аян амжилттай хэрэгжиж, шилдэг хороодыг тодрууллаа
“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага, Онцгой байдлын ерөнхий газрын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Гамшигт тэсвэртэй орон нутаг төсөл”-ийг нийслэлийн найман дүүргийн найман хороонд хэрэгжүүлсэн.
Тус төслийн хүрээнд “Аюулгүй ирээдүй айл өрхөөс” уриатай “Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” сэдэвт аяныг 2021 оны аравдугаар сарын 13-наас 2022 оны наймдугаар сарын 15-ны хооронд зохион байгууллаа. Аянд идэвхтэй оролцсон шилдэг хороодод шагнал гардуулах хаалтын арга хэмжээг өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-т зохион байгууллаа. Шагнал гардуулах ёслолд НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт, НОБГ-ын ГУСХ-ийн дарга, хурандаа Г.Нэргүй, “Дэлхийн зөн Монгол” байгууллагын Хөтөлбөрийн нөөц, чанарын хэлтсийн захирал Б.Мөнхбаяр болон аянд хамрагдсан зорилтот найман хорооны албан хаагчид оролцлоо.
“Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” аяны хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, чадварыг олон нийтэд хүргэх, орон нутгийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээнд суурилан иргэдийн оролцоо, идэвхийг харгалзан шилдэг хороог шалгаруулж урамшуулсан юм. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо нэгдүгээр байр, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо хоёрдугаар байр, Налайх дүүргийн 4 дүгээр хороо, тусгай байранд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо тус тус шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
-
Чөлөөт бүс2019/10/25
Т.Ариунаа “Тэнгэр Белла шиг л бай” гэв
-
Тод мэдээ2021/03/22
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
-
Тод мэдээ2022/08/03
Хөнгөлөлттэй эмийн цахим жор бичих А,B,C,D ангиллын журмыг хэрэгжүүлнэ
-
Тод мэдээ2023/04/28
“Эрүүл монгол хүн” үндэсний чуулган өнөөдөр болно
Сэтгэгдэл