Өнөөдөр
Нийт шүүгчийн хуралдаан болно

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр товлолоо. Хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай тогтоолын төсөл болон Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хууль санаачлагчид хүргүүлэх эсэх, мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг тус тус хэлэлцэнэ.
Түүнчлэн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс ирүүлсэн Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Иргэний зориг ногоон намаас ирүүлсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдөл, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намаас ирүүлсэн намын нэрийг өөрчлөх болон дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэхээр тогтлоо.
Өнөөдөр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.05.02/
Өнөөдөр
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.05.02/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
· Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ · Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/ |
10.00 |
“Их хуралдай” |
|
· Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл |
14.00 |
Өнөөдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 02-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.