Тод мэдээ
Налайх, Багануур, Багахангайн иргэд МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарт дахин итгэл хүлээлгэхээ илэрхийллээ

УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нар шинэ Үндсэн хуулийн дагуу эрх зүйт төрөө сонгон бэхжүүлэх, засаглалаа төгөлдөржүүлэх УИХ-ын сонгуулийн сурталчилгааны нээлтээ гурван дүүрэгт хийлээ.
Налайх, Багануур дүүрэг хот, Багахангай дүүрэг дагуул хот болно
Тэд өнгөрсөн дөрвөн жил Налайх, Багануур, Багахангай дүүргээ парламентад анх удаа төлөөлөн ажилласан. Энэ хугацаанд Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Налайх, Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй бие даасан хот, Багахангай дүүргийг нийслэлийн дагуул хот болгох түүхэн шийдвэрийг батлууллаа.
Налайх, Багануур дүүргийн хувьд харилцаа холбоо, зам, барилга, инженерийн дэд бүтцээр хангагдсан, боловсон хүчинтэй гэдэг утгаараа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад хамгийн боломжит түшиц байршил юм. Энэхүү гурван дүүрэг хот болсноор төсөв санхүүгийн хувьд бие даан тэлж хөгжих бүрэн боломжтой.
Налайх, Багануур, Багахангай дүүргийн төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл авч эхэллээ
Налайх дүүргийн иргэд, сонгогчдын төлөөлөл болох төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын албан хаагчидтай уулзалт хийж, МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу төрийн албаны цалин хөлсний бүтэц, цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлсэн. Төрийн албан хаагчдын цалинг 2023 оноос 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний хооронд дунджаар 26-60 хувиар нэмэгдүүлээд байна.
Энэ хүрээнд Налайх, Багануур, Багахангай дүүргийн төрийн захиргааны болон нийтлэг үйлчилгээний албан хаагчид 20 хувиар орон нутгийн нэмэгдэл авч эхэлсэн. Мөн төрийн захиргааны албан хаагчид 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж авч байгаа юм.
Налайх дүүрэгт шинэ Дулааны станц барих ажлыг 2025 онд эхлүүлнэ
УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Налайх дүүргийн Дулааны станц, УБЦТС ТӨХК-ийн ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Налайх дүүргийн 1, 2, 3, 4, 7 дугаар хороонд архитектур төлөвлөлтийн даалгавраар нийт 114 барилга байгууламж, долоодугаар хороонд төлөвлөгдсөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хоёрдугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 33 барилгыг буулган дахин барилгажуулах төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа.
Эдгээр бүтээн байгуулалтын ажлын дэд бүтэц, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа учраас 270 МВт-ын хүчин чадалтай, шинэ дулааны станц барихаар төлөвлөн ТЭЗҮ-ийг нь боловсруулаад байгаа юм. Ийнхүү Налайх дүүрэгт шинэ Дулааны станц барих ажлыг 2025 онд эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Налайхчууд гуравдахь шатлалын эмнэлгээс авдаг эрүүл мэндийн үйлчилгээг дүүрэгтээ авдаг боллоо
Налайх дүүргийн Эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагчид, зэвсэгт хүчнийхэнтэй уулзлаа. Монгол Улсын Засгийн газар 2023 онд эрт илрүүлэгт 1.4 сая иргэнээ хамруулаад байна. Энэхүү үр дүнтэй ажлын үргэлжлэл болгож, МАН-ын мөрийн хөтөлбөрт “Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт мэдээлэх, сануулах хиймэл оюун ухаанд суурилсан системийг хөгжүүлж, салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэн эрт илрүүлгийг нэмэгдүүлнэ” хэмээн тусгаж өгсөн.
Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийнхөн 100 жилийн түүхтэй, хүн амынхаа эрүүл мэнд, амь насны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсээр ирсэн хамт олон юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд томоохон хөрөнгө оруулалт хийсэн.
2020-2024 онд хийсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын мэдээлэл:
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд нийт 7,8 тэрбум төгрөгийн засвар, тохижилтын ажил хийгдсэн.
- 26,2 тэрбум төгрөгийн нийт 30 төрлийн эрүүл мэндийн үйлчилгээнд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Үүний үр дүнд компьютер томограф болон дурангийн хагалгааны аппарат зэрэг тоног төхөөрөмжүүдтэй болсон. Ингэснээр налайхчууд гуравдахь шатлалын эмнэлгээс авдаг байсан үйлчилгээг дүүрэгтээ авдаг боллоо.
- Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төвийн барилгыг энэ жилдээ хүлээн авна
- Өрхийн эрүүл мэндийн 4 төвийг автомашинаар хангав
- Яаралтай түргэн тусламжийн 5 ширхэг автомашинтай болов
- Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин 58-60 хувиар нэмэгдлээ. Мөн төрийн тусгай албан хаагчдын цалинг 2020 оноос хойш дөрвөн удаа буюу 58 хувиар нэмэгдүүлсэн.
Монгол Ардын нам энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформыг хийхээр тусгасан. Үүнийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн өмнө тулгамддаг асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө Монгол Ардын нам боловсрол мэдлэгтэй, чадвартай, туршлагатай хүмүүсийг намын жагсаалтын эхэнд оруулж ирсэн нь түүхэн жишиг болсныг иргэд онцлов. Мөн МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарт дахин итгэл хүлээлгэхээ илэрхийлэв.



Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС