Тод мэдээ
Чандмань сумын авто замын хучилтыг хийж эхэллээ
Ховд аймаг бүх сумаа аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавьжээ. Тодруулбал, 17 сумаас 13 нь авто замтай болж байгаа юм. Ховд, Эрдэнэбүрэн сумын авто замын ажил ид өрнөж байгаа бол өнгөрсөн жил эхлүүлсэн Чандмань сумын замын ажил хурдацтай үргэлжилж Хөтөл уснаас Зэрэг гол чиглэлд хучилтаа хийж эхэллээ.
Ховд-Алтай чиглэлийн авто замаас Чандмань эрдэнийн нутаг руу 56.9 км авто зам тавих ажил ирэх жил бүрэн дуусна гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
-
Тод мэдээ2021/05/29
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд /2021.05.29/
-
Тод мэдээ2022/04/28
Цахим салбарынхан нийгмийн сэтгэлзүйн асуудлыг хөндөнө
-
Тод мэдээ2021/10/05
УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа
-
Тод мэдээ2023/12/21
ЗГ: Малын тэжээлийн экспортыг зогсоосон хугацааг 2024 он дуустал сунгалаа
Сэтгэгдэл