Тод мэдээ
Монгол Улс, Европын Холбооны Хөгжлийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан эдгээр өдрүүдэд Белгийн Хаант Улсад зохион байгуулагдаж буй Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 22 дугаар хуралдаанд оролцож буй.
Үүний хүрээнд Хөгжлийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулах тухай албан ёсны шийдвэрт Хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Шадар сайд С.Амарсайхан, Европын Холбооны хэсгийн дарга Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн газрын захирал Гуннар Веганд нар гарын үсэг зурлаа.
Хөгжлийн хамтын ажиллагааны ажлын хэсэг нь Европын Холбооны Олон жилийн баримжаат хөтөлбөрийн шугамаар хэрэгжиж буй төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал солилцдог чухал механизм юм.
Европын Холбооноос Монгол Улсад ногоон тогтвортой хөгжил, ардчилал болон эдийн засгийн хөгжил гэсэн тэргүүлэх чиглэлд 33 төслийг санхүүжүүлэн хэрэгжүүлж байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Тод мэдээ
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Тод мэдээ
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд боллоо. “Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Манай улсын хувьд тус холбооны гишүүн болсноор монгол орны цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой ажээ.
БНЭУ муурын төрлийн амьтдыг хамгаалах зорилгоор “Олон улсын том муурын холбоо” байгуулах санаачилга дэвшүүлж, Монгол Улсын тус санаачилгад нэгдэн орох хүсэлтийг 2023 онд анх ирүүлжээ.
Тод мэдээ
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
-
Өнөөдөр2024/08/14
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно
-
Өнөөдөр2025/06/27
Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга болж байна
-
Тод зураг2020/05/25
Боловсролыг дэмжих жилийн хүрээнд шалгарсан төслүүдийг санхүүжүүлнэ
-
Тод мэдээ2022/11/07
“Экспортыг дэмжих төсөл”-ийн “Түншлэлийн хөтөлбөр”-ийн т...