Тод мэдээ
Улаанбаатар Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбооны 156 дахь гишүүн боллоо
БНХАУ-ын Чанша хотноо зохион байгуулж буй Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбооны дарга нарын дээд хэмжээний уулзалтад Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар оролцож байна.
Уулзалтыг нээж Дэлхийн аялал жуулчлалын холбооны нарийн бичгийн дарга Ян Шуо, Хятад дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Сиддхарт Чаттержи, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн, шинээр гишүүн болсон хотуудыг төлөөлж Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө үг хэллээ. Энэ үеэр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбооны 156 дахь гишүүн болсон батламжийг гардуулсан юм.
Тус дээд хэмжээний уулзалтаар Аялал жуулчлалын сэргэлт: Сорилт ба хамтын ажиллагаа, Хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ аргачлал сэдэвт илтгэл болон 2023 оны аялал жуулчлалын эдийн засгийн чиг хандлага, Дэлхийн хотуудын ковид цар тахлын нөхцөл дэх тогтвортой хөгжлийн тайланг хэлэлцэж, сэдэвчилсэн форум болон хөрөнгө оруулалтыг дэмжих хурал, B2B уулзалт зэрэг арга хэмжээ зохион байгуулж байна.
WTCF /World Tourism Cities Federation/ буюу Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбоо нь “Аялал жуулчлалаар дамжуулан хотын амьдралыг хөгжүүлэх” гэсэн уриан дор Бээжин хотын санаачилгаар 2012 оны есдүгээр сарын 15-нд тус хотод төв салбараа байгуулсан. Анх 58 гишүүнтэйгээр байгуулсан бол өдгөө 73 улсын 146 хот, 218 гишүүн, зургаан салбарын 73 олон улсын аялал жуулчлалын институци нэгдээд байна. Олон улсын аялал жуулчлалын институцын салбарууд нь аялал жуулчлалын агентлаг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, агаарын тээврийн компани, зочид буудал, санхүүгийн байгууллага, нисэх онгоцны буудлаас бүрддэг.
Тус холбоо нь дэлхийн аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, хот хоорондын хамтын ажиллагааг дэмжих, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ болон туршлагыг түгээх зорилготой байгуулагдсан. WTCF-ын гишүүнчлэлээр элссэн явдал нь аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, Улаанбаатар хотыг гадаад, дотоодод сурталчлах, жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэн, судалгаанд суурилан хөтөлбөр боловсруулж, дэд бүтцийг сайжруулан, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоход томоохон хөшүүрэг болох юм.
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Тод мэдээ
Ойн улаан хачгийн тархалтын шинэ цэг илрүүллээ
Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн ЗӨСТ хамтран Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Жаргалант сумын нутагт 2024 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 4-ний хооронд хачгаар дамжих халдварын үүсгэгчийн тархалт тогтоох тандалт судалгааг хийлээ.
Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн ам, Жаргалант сумын Хустай амнаас тус тус ойн улаан хачгийн тархалтыг шинээр илрүүлж, тогтоолоо.
Түүнчлэн Батсүмбэр, Баянчандмань, Жаргалант сумын нутгаас "Dermacentor" төрлийн нэг зүйлийн хачиг цуглуулсан.
Тандалт судалгаагаар цуглуулсан хоёр зүйлийн 353 хачигт хачгаар дамжих халдварт өвчний үүсгэгч тодорхойлох молекул биологийн шинжилгээг хийж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төлөвлөнө гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Тод мэдээ
Хянан шалгах түр хорооны ээлжит сонсголыг 5 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд товлоло
Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр / 2024.05.14 / болж гурван асуудал хэлэлцсэн талаар тус түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ гишүүдийн хамт мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Хянан шалгах түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Т.Доржханд, С.Одонтуяа, Г.Тэмүүлэн, Н.Ганибал оролцов.
Хянан шалгах түр хорооны 2024 оны 5 дугаар 14-ний өдрийн хуралдаан 09.15 цагт эхлэн 72.7 хувийн ирцтэйгээр хуралдаж,Түр хорооны сонсгол товлон зарлах тухай, Нотлох баримт шинжлэн судлах дараалал тогтоох тухай, Сонсголд гэрч дуудах тухай гэсэн 3 тогтоолын төслийг хэлэлцэж баталсан байна. Энэ дагуу 5 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Хянан шалгах түр хорооны сонсголын товыг тогтоосон гэж тус түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээллийнхээ эхэндээ онцоллоо.
Мөн тэрбээр, сонсголоор худалдан авах үйл ажиллагаа ямар хэмжээнд явагдав, хэн гэдэг албан тушаалтан ямар хэлбэрээр оролцов, хууль эрх зүйн хүрээнд хэрхэн дүгнэлт гаргав, орж ирсэн ногоон автобус стандартын шаардлагыг хангасан уу” гэсэн гурван бүлэг сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлах болно гэж тодотгов. “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос 8 хянан шалгагч, шинжээч томилогдож, сар гаруйн хугацаанд нотлох баримтыг шинжлэн судалжээ. Сонсголд нийт 98 гэрчийг оролцуулахаар дуудсан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Тод мэдээ
Хот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана
Нийслэлийн Засаг даргын захирамжаар хот, нийтийн аж ахуйн чиглэлээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суралцах сурагчдыг сонгон шалгаруулах “Нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх тухай” ажлын хэсгийг байгуулсан.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг Нийслэлийн Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн хот нийтийн аж ахуйн салбарт тогтвор, суурьшилтай ажиллаж буй албан хаагчдын 18-22 насны хүүхдүүдийн судалгааг авч, сонгон шалгаруулалтын хүрээнд ганцаарчилсан ярилцлагыг тавдугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлсэн юм.
Сонгогдсон хүүхдүүд эх орондоо 11 сар герман хэлний бэлтгэлд хамрагдах юм.
Хэлний шалгалтдаа тэнцсэн тохиолдолд Герман Улсад дараах нарийн мэргэжлээр 3 жил суралцана.
- Метроны засварчин
- Нийтийн тээврийн инженер, засварчин
- Дулааны слесарь
- Цахилгаанчин
- Агуулах, ложистикийн мэргэжилтэн
- Үйлдвэрийн механикжуулалт, Мехатроник,
- Гүний барилга байгууламжийн инженер, мэргэжилтэн
- Металл
- Хүнсний технологич
- Систем, интеграцчлал мэдээллийн технолгийн мэргэжилтэн
- Бетон ба төмөр бетоны мэргэжилтэн
- Токерчин
- Цэцэрлэгжүүлэлт, ландшафт
-
Тод мэдээ2022/03/09
Нийтийн эдэлбэрийн зам талбайд худалдаа хийх 340 байршлыг гаргажээ
-
Тод индэр2023/03/15
М.Өлзийбат: Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогдох болсон
-
Өнөөдөр2021/06/14
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Өнөөдөр2020/07/28
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Сэтгэгдэл