Тод мэдээ
Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт ажиглалт судалгаа хийлээ
Тарвагатайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид Цогцолборт газрын Алаг Ямаатад хээрийн ажиглалт судалгааг хийж, өмнө байрлуулсан хөдөлгөөн мэдрэгч автомат камерын мэдээллийг авч, шаардлагатай техникийн хяналт үзлэгийг хийж, байрлалыг өөрчлөв.
Камерт 4000 гаруй зураг /дата/ бичигдсэн ба Нэн ховор цоохор ирвэс /2 бодгаль/, янгир ямаа, халиун буга, монгол тарвага, саарал чоно зэрэг амьтад байгааг илрүүлэн тэмдэглэл хөтлөв. Цоохор ирвэс 2021.12.29-нд анх удаа хөдөлгөөн мэдрэгч автомат камерт бүртгэгдэж, нийт 5 удаа ажиглагдаж байгаа. Энэ нь тухайн газарт идэш тэжээлээ даган тогтвортой байршин байгаагийн илрэл гэж үзэж байна. Иймд судалгааны ажлын чухал үзүүлэлт, материалд үндэслэн холбогдох мэргэжлийн байгууллагын судлаачидтай хамтран ажиллахаар мэдээлэл солилцлоо.
Архангай аймгийн Цахир сумын Баянгол багийн “Хөх уулын хишиг” байгаль хамгаалах нөхөрлөлийн ахлагч, малчин, идэвхтэн байгаль хамгаалагч Н.Баатархүүтэй нэн ховор цоохор ирвэс, янгир ямаа болон бусад төрөл зүйлсийн хамгаалал, судалгааны талаар харилцан санал солилцов. Н.Баатархүү нь төрлөх нутаг, эх байгалиа хамгаалах үйлсэд чин сэтгэл гарган иргэний үүргээ биелүүлдэг бөгөөд тухайн бүс нутгийнхаа ан амьтан, төрөл зүйлийн талаарх мэдээллийг байгаль хамгаалагчдад өгч хамтран ажилладаг юм.
Эх сурвалж: БОАЖЯ
Тод мэдээ
ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж байгаа талаарх дүрс бичлэг энэ оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 40 минутад нийтлэгдсэн. Дээрх дүрс бичлэгтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж эхлээд байна.
Мөн дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.
Хойшлуулшгүй ажиллагаа, шалгалтын үр дүнгийн талаар эргэн мэдээлэх болно.
Тод мэдээ
Ерөнхий сайдын дэргэд Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж, Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг богино хугацаанд сэргээж, хангамжийн эх үүсвэрийг ойрын хугацаанд төрөлжүүлэх, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, чанарын хяналтын тогтолцоог сайжруулах, дотоод нөөц, боломжийг ашиглах чиглэлээр бодлогын зөвлөмж гаргаж, шуурхай ажиллах зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод даалгалаа.
Зөвлөл нь үүсээд буй нөхцөл байдлын эсрэг хариу арга хэмжээ шуурхай авах, нөөц, чанар, үнэ бүрдэлтэд хяналт тавих, зорилтот стратегийн хэрэгжилтийг ханган ажиллах, яамд хоорондын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн зохион байгуулалтад ороход оновчтой шийдэл болно гэж үзжээ.
Тод мэдээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгалаа
2024 оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртөж шатсан.
Дэлбэрэлт барилгын хийцэд нөлөөлөл үзүүлсэн гэж шинжээчид дүгнэж, барилгыг буулгаж, дахин барих шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гаргасан билээ.
Ингээд өнгөрсөн хугацаанд барилгыг буулгах тендерийг дөрвөн удаа зарласан боловч шаардлага хангах аж ахуйн нэгж санал ирүүлээгүй.
Тиймээс “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ 115 хоногийн турш ажиллаж, 13 давхар, бүрэн цутгамал барилгыг хугацаанд нь амжилттай буулгалаа. Иргэдийг хохиролгүй болгох үүднээс барилгыг буулгах хөрөнгийг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, шүүхийн шийдвэр гарч, гэм буруутай этгээдийг тогтоосны дараа гэм буруутай этгээдээр төлүүлэх юм.
НИТХ-аар нийслэлийн 2026 оны төсвийг батлахдаа 207 дугаар байрыг шинээр барих төсвийг баталсан.
Тус барилгыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангаж байна.

-
Тод мэдээ2025/10/03
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
-
Тод зураг2019/07/25
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
-
Тод мэдээ2023/05/23
Зудын гамшгийн үеийн сэтгэц-нийгмийн дэмжлэг үзүүлэхэд суралцав
-
Тод мэдээ2023/02/03
ЗТХЯ: Хамтарсан зохицуулах хорооны хурал боллоо
