Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн 2 сэдвийг хэлэлцэв

Огноо:

,

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023 оны гуравдугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн зарим сэдвийг хэлэлцсэн юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.5-д заасан чиг үүргийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 22 дахь илтгэлийг Улсын Их Хуралд хүргүүлсэн гэдгийн тус Комиссын дарга Ж.Хунан танилцууллаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2022 онд гүйцэтгэсэн судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, Комиссын гишүүний санаачилгаар хийсэн хяналт шалгалт, төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, олон улсын байгууллагаас хийсэн судалгаа, тайлан, дүгнэлт, бусад эх сурвалжид үндэслэн илтгэлийг боловсруулж, холбогдох шийдвэр гаргуулахаар 42 саналын хамт Улсын Их Хуралд хүргүүлсэн байна. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг долоон сэдвийн хүрээнд боловсруулсан байна.

Халдашгүй чөлөөтэй байх эрх сэдвийн хүрээнд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, бүх насаар хорих ял, ганцаарчлан хорих ял эдлүүлж буй байдал, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй чөлөөтэй эрхийг хязгаарлах эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, дүгнэлт санал боловсруулжээ.

Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт сэдвийн хүрээнд хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрх зүйн зохицуулалт, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний эрх зүйн зохицуулалт, төрийн бус байгууллагын эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийсэн байна.

Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал сэдвийн хүрээнд төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, хууль тогтоомжийн өөрчлөлт, төрийн үйлчилгээний албан хаагч, төрийн тусгай албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлыг хөнджээ.

Хүүхдийн эрхийн зарим асуудал сэдвийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр дахь хүүхдийн эрхийн нөхцөл байдал, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны өнөөгийн нөхцөл байдалд  хийсэн хяналт, шалгалтын дүнг танилцуулсан байна.

Ахмад настны эрхийн хэрэгжилт сэдвийн хүрээнд ахмад настны нийгмийн хамгаалал, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуулах, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хөгжих эрх гэсэн таван асуудлын хүрээнд дүгнэлт, санал боловсруулжээ.

Хүний эрх хамгаалагчийн эрх, хамгаалалт сэдвийн хүрээнд хүний эрх хамгаалагчийн нөхцөл байдал, эрх зөрчигдөж буй хэлбэрүүд, хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх шаардлага, тулгамдаж буй асуудлуудыг тусгасан гэлээ.  

Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал сэдвийн улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын талаарх хууль тогтоомжийн зохицуулалт, бодлогын баримт бичиг, түүний хэрэгжилт, эрэгтэй, эмэгтэй хүний улс төрийн үйл ажиллагаанд оролцох тэгш эрх, тэгш боломжийг хангаж буй байдал, нийтлэг зөрчил, түүнийг шийдвэрлэлтийг танилцуулсан байна.

Мөн энэ илтгэлд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ болон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн загвар хуулийн төсөл болон түүнийг дагалдах хуулиудын загвар төслийг хавсарган танилцуулсан байна.

Байнгын хорооны дарга Б.Энхбаяр “Жил бүр илтгэлийг ерөнхийд нь сонсож, хэлэлцдэг байсан. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх илтгэлийг сонсголын хэлбэрээр, дэлгэрэнгүй танилцаж байх үүрэг парламентад бий гэж үзээд, сэдэв бүрээр нь хэлэлцэх болно. Өнөөдөр Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, Хүүхдийн эрхийн зарим асуудал, Ахмад настны эрхийн хэрэгжилт болон Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал сэдвийг хэлэлцэх болно” хэмээн танилцууллаа.

Ингээд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн гуравдугаар бүлэг “Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”-ыг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжид танилцуулав. Энэ сэдвийн хүрээнд төрийн үйлчилгээний албан хаагч, төрийн тусгай албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг товч дүгнэж, хоригдлын хөдөлмөрлөх эрхлэлтийн нөхцөл байдалд судалгаа, дүн шинжилгээ хийсэн гэв. Төрийн албаны тухай хуулийг 1994 онд баталж, 2002 он, 2008 он, 2017 онд тус тус шинэчлэн найруулжээ. 2017 онд баталж, 2019 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Төрийн албаны тухай хуульд дөрвөн жилийн хугацаанд 17 удаа нэмэлт, өөрчлөлт хийсэн байна. Тодруулбал, 23 заалтад нэмэлт оруулж, 64 заалтыг өөрчилж, 3 заалтыг хүчингүй болгосон байна.

Төрийн албанд улс төрийнхөөс бусад албан албан тушаалын орон тоо нь бүрэн нөхөгдөхгүй, хүний нөөц дутагдалтай болохыг Төрийн албаны зөвлөлийн тоон мэдээллээс харах боломжтойг дурдав. Сул орон тоог нөхөх зорилгоор сонгон шалгаруулалтыг явуулах, шалгалтыг зохион байгуулах, албан тушаалын хооронд дүйцүүлэх шилжих гэх зэрэг зохицуулалтыг тусгахаар хуульд тухай бүр нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлалаасаа ухарсан, зөрчилтэй зохицуулалт болсон гэдэг дүгнэлтийг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжид танилцуулгынхаа үеэр хэлээд, улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албанд дүйцүүлэх журмын зохицуулалтыг дурдсан. Үргэлжлүүлэн тэрбээр, төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгаа хангалтгүй байгаа талаар хэллээ. Адил ажил хийж байгаа, ижилтгэх албан тушаал гүйцэтгэж байгаа тохиолдолд адил цалин хөлс олгох зарчим хэрэгжихгүй байна гэлээ н Засгийн газрын 2022 оны “Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн батлах тухай” 488 дугаар тогтоолын дагуу албан тушаалуудын цалингийн нэмэлтүүд нь харилцан адилгүй байгаа аж. Энэ хүрээнд албан тушаалын хамгийн бага зэрэглэлээр цалинжиж буй төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин 8.6 хувиар нэмэгдсэн. Засгийн газрын 2022 оны 489 дүгээр тогтоолын хавсралтын дагуу орон нутгийн нэмэгдлийг олгох болсонтой холбоотойгоор орон нутагт ажиллаж байгаа албан хаагчдын дунд цалингийн зөрүү үүссэн байна. Босоо тогтолцоотой буюу шууд удирдлагатай байгууллагуудын албан хаагчдын цалин нэмээгүй аж. Харин орон нутгийн агентлагуудын албан хаагчид 20-80 хүртэл хувийн нэмэгдэл цалинтай болсон учраас эл зохицуулалтаас үүдсэн албан хаагчдын шилжилт хөдөлгөөн эрс ихэссэн болохыг дурдлаа.

Соёл, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны болон бусад салбарын төрийн үйлчилгээний 2100 орчим албан хаагчийг хамруулсан судалгаа хийсэн байна.  Нийгмийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний албан хаагч нь төрийн нийт албан хаагчдын 67.6 хувийг эзэлдэг бөгөөд үүний 76.8 хувь эмэгтэйчүүд байдаг онцлогтой аж. Төрийн үйлчилгээний албан хаагчдын хөдөлмөрлөх эрхэд тулгамдаж буй үндсэн асуудал нь орлогын хомсдол, үүнээс үүдэлтэй нийгэм, эдийн засгийн баталгаагүй байдал болжээ. Эдгээр албан хаагчдын өрхийн орлогын эх үүсвэрийг авч үзэхэд судалгаанд оролцогчдын 72.5 хувь нь зөвхөн ажил олгогчоос өгч буй цалин хөлсөөр амьдарч байгаа бөгөөд авч буй цалингийн хэмжээ амьжиргаанд нь хүрэлцэхгүй байгаа гэжээ. Төрийн үйлчилгээний албан хаагчдын талаас илүү хувь нь өдөр тутмын хооллох, хувцаслах хэрэгцээнээс илүү гарч чадахгүй байгаагаас тухайн бүлгийн амьжиргааны түвшин, хэрэгцээний хангалт “тааруу”, эдийн засгийн агуулгаараа ядуурлын нөхцөлд байна хэмээн холбогдох судалгааны тайланд дүгнэжээ. Үргэлжлүүлэн тэрбээр төрийн үйлчилгээний албан дээр анхаарах ёстой асуудлуудыг танилцуулсан.

ЗХЖШ, ОБЕГ, ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ болон эдгээрийн харьяа байгууллагын 1,181 алба хаагчийг хамруулан судалгаа хийсэн байна. Төрийн цэргийн болон цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг олон салбарын хуулиар ялгамжтай зохицуулснаар алба хаагчдын цалин хөлс, нэмэгдэл, тэтгэмж, урамшууллын зөрүүтэй байдал үүсгэж байгаа гэв. Төрийн цэргийн байгууллагын бага, дунд шатлалын алба хаагчдын цалин хөлсийг цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын үндсэн цалингийн хэмжээнээс 30 хүртэл хувиар бага тогтоосон байх бөгөөд төрийн тусгай алба хаагчийн цалин хөлсийг 2022 онд нэмэгдүүлэхдээ өмнө үйлчилж байсан 5 шатлалыг өөрчилж нэг шатлалтай болгосон нь сайшаалтай боловч албан тушаалын чиг үүрэг, хүлээх хариуцлага, ажлын үнэлэмж ижил албан хаагчдын цалинг ялгаатайгаар тогтоожээ.

Онцгой нөхцөлийн нэмэгдэл нь 10-30 хувь байхаар ялгамжтай тогтоосныг ижилтгэх шаардлагатай гэж дүгнэсэн байна. Алба хаагчдаас ажил үүргээ хэвийн, тасралтгүй гүйцэтгэхэд шаардлагатай дүрэмт хувцас, хоол хүнс, техник хэрэгсэл, бусад нөөцийн хүртээмжийг сайжруулах, чанарыг сайжруулах, ажиллах орчин, хөдөлмөрлөх таатай нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг мөн дурдаж, дэлгэрэнгүй тайлбарласан. 

Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаас үүдэн төрийн үйлчилгээний болон төрийн тусгай алба хүний нөөцийн хомсдолд ороод байгаа хэмээн дүгнэлтдээ дурдсан байна.

Энэ сэдвийн хүрээнд хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг мөн хөндсөн байна. Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2016 онд дотоодын хууль, тогтоомжийн зохицуулалтнь ОУХБ-ын “Албадан хөдөлмөрийн тухай” 29 дүгээр конвенц, “Албадан хөдөлмөрийг устгах тухай” 105 дугаар конвенцын зарчимд нийцэж буй эсэхийг судалсан бөгөөд тухайн үед гаргасан дүгнэлт, зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлсэн гэдгийг Комиссын гишүүн Д.Сүнжид танилцуулгадаа дурдсан. Судалгаанд 11 хорих ангийн (үүнд 1 эмэгтэйчүүдийн хорих анги) 1,243 хоригдол оролцсон бөгөөд тэдгээрийн 92 хувь нь өөрийн хүсэлтээр ажил хөдөлмөр эрхэлж байна. Цалин нь цалингийн доод хэмжээнээс багасахгүй хэмжээнд байгаа гэв.

Хуулиар нээлттэй хорих ангид ял эдэлж буй тодорхой болзол шаардлагыг хангасан хоригдлоос бусад хаалттай хорих ангид хоригдож буй хоригдлыг зөвхөн хорих ангийн дотор үйлдвэрт, тусгай нэгжид ял эдэлж буй хоригдлыг хорих ангийн байранд ажиллуулахаар хуульчилж өгсөн нь тэдний ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг хязгаарласан гэж дүгнэжээ. Хаалттай хорих ангид хоригдол ажиллах ажлын байр хомс, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хоригдлыг ажлын байраар хангах, шинээр ажлын байр нэмэгдүүлэх арга хэмжээг тогтмол авч, хэрэгжүүлж байгаа ч ажиллах хүчнийхээ хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна хэмээн дүгнэсэн байна. Үүн дээр зөвхөн ШШГБ төдийгүй нутгийн удирдлагын байгууллага, төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллах шаардлагатай гэжээ.

Хорих ял шийтгүүлсэн өсвөр насны хоригдлын ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, хорих ял эдэлж байгаа өсвөр насны хүнээр хөдөлмөр эрхлүүлэхийг хориглосон хуулийн зохицуулалттай. Гэхдээ сургалт хүмүүжлийн тусгай ангид хүмүүжиж байгаа өсвөр насны хоригдлыг мэргэжил эзэмших, ял эдэлж дууссаны дараа ажил эрхлэх, мэргэжлийн чиг баримжаатай болгоход чиглэсэн сургалт явуулах нь зүйтэй гэж дүгнэсэн байна.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн гуравдугаар бүлэг “Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”-ын хүрээнд төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчтай холбоотой 5 санал гаргажээ. Хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн тухайд ажлын байрыг нэмэгдүүлэх, ажил эрхлэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог хангах саналыг өгч байгааг Комиссын гишүүн Д.Сүнжид танилцууллаа.

Дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн боловсролын байгууллагын удирдлагуудын томилгооны талаар тодруулж хариулт авсан бол Б.Дэлгэрсайхан, Ц.Сандаг-Очир нарын гишүүд орон нутаг дахь төрийн албаны шалгуурыг уян хатан болгох саналыг гаргаж байв. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа төрийн албан хаагчдын цалин хөлсний ялгаатай байдлыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тодруулж, хариулт авсан. Э.Бат-Амгалан гишүүн, Шүүх шинжилгээний тухай хууль батлагдсантай холбоотойгоор шаардлагатай төсөв, санхүүжилтийг шийдүүлэх саналыг гаргаж байв. Ийнхүү Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн гуравдугаар бүлэг буюу “Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”-ыг хэлэлцэв.

Үргэлжлүүлэн “Хүүхдийн эрхийн зарим асуудал” буюу дөрөвдүгээр бүлгийг хэлэлцэж, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан энэ талаар Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Хүүхдийн эрхийн зарим асуудал буюу ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр дахь хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн гэдгээ танилцуулгынхаа эхэнд тэрбээр онцлов. Нийт 79 дотуур байранд хяналт шалгалтыг хийсэн бөгөөд энэ хүрээнд анхаарал татсан, зайлшгүй шийдэх ёстой асуудлуудыг дурдсан.

2021-2022 оны хичээлийн жилийн байдлаар 34546 хүүхэд дотуур байранд амьдрах хүсэлт гаргаснаас 32576 (94.3%) хүүхэд дотуур байранд амьдарсан байна. Хүсэлт гаргасан нийт хүүхдийн 26458 (76.8%) нь малчдын хүүхэд байна. Тухайн хичээлийн жилд нийт 548 дотуур байр ашиглагдсан, 489 нь стандартын шаардлага хангасан бол 59 нь стандартын бус барилга байжээ. Барилгын насжилтын хугацаа дууссан, хүүхэд амьдрахад аюултай орчинд хүүхэд амьдарсаар байгаа нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн ноцтой зөрчил тул цаашид дотуур байрын ашиглалтын хугацааг хуулиар тогтоосон буюу 15 жил тутамд барилга байгууламжийн төлөв байдалд барилгын улсын хяналтын асуудал эрхэлсэн байгууллагаар дүгнэлт гаргуулж, холбогдох арга хэмжээг авах нь зүйтэй хэмээн дүгнэсэн байна.

Бүх дотуур байруудыг дулааны төвийн шугамд холбох шаардлагатай ба ингэснээр гал тогоо, дотор ариун цэврийн өрөө, усанд орох өрөө, угаалтуурын асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой. Дотуур байрын хоолны амт чанар, илчлэг, хэмжээ, хүнсний хадгалалт хамгаалалт стандартын шаардлага хангахгүй, ундны ус хүрэлцээгүй, зөөврийн устай, зарим дотуур байр зориулалтын гал тогоогүй, угаалтуургүй, бие засах газаргүй, усанд орох болон угаалгын өрөөгүй байгаа нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа аж.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрүүл мэндийн кабинетад байх шаардлагатай эм, багаж хэрэгслийн жагсаалт байдаг ч хяналт шалгалтад хамрагдсан дотуур байрнууд энэхүү шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн эмнэлгийн тусламж авах эрх зөрчигдөж байгаа хэмээн дүгнэсэн байна. Хяналт шалгалтын явцад 19 сургуулийн эмч хугацаа дууссан эмийг хадгалж, хэрэглэж байсан, эмнэлгийн үед үүсэх аюултай хог хаягдлыг зориулалтын дагуу түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, устгах, бүртгэх болон тайлагнах журмыг бүх дотуур байр болон сургуулийн эмч нар дагаж мөрдөхгүй зэрэг зөрчил түгээмэл гарчээ. Хяналт шалгалтад хамрагдсан албан ёсны дотуур байрны одоо 39-д нь налуу замтай буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлсэн байжээ. Бусад нь энэ асуудалд анхаарал хандуулж, арга хэмжээ авах нь зүйтэй гэдэг саналыг Комиссын дарга Ж.Хунан хэлж байв.

Хяналт шалгалтын үеэр дотуур байрны цонхнууд хөшиггүй, суралцагчид гэрээсээ хөшиг авч ирдэг, зарим өрөөг дотроос нь цоожлохыг хориглосон тул шууд орох боломжтой, охидын өрөөнд хяналтын камер байршуулсан тохиолдол илэрсэн байна. Мөн охидын ариун цэврийн болон усанд орох өрөөний тусгаарлагч стандартын шаардлага хангаагүй, усанд орох, бие засах үед цонхоор нэвт харагдах, дээрээс нь зургийг нь дарах эрсдэлийг үүсгэсэн. Энэ нь хүүхдийн хамгаалуулах болон аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа хэмээн дүгнэжээ.

Үргэлжлүүлэн тэрбээр Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулав. 2022 онд аймаг, дүүргийн Засаг даргын Захирамжаар 21 аймаг, 9 дүүрэг болон сум дундын шүүхтэй 9 суманд 39 хүүхдийн эрхийн хууль зүйн хороог 13-17 гишүүд нийт 451 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсан байна. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны нийт гишүүдийн 70 гаруй хувь нь шинэчлэгдсэн. Хорооны бүрэлдэхүүнд 3 байгууллага, албан тушаалтан нэмэгдэж, хорооны даргаар аймаг, дүүргийн Засаг даргын орлогчийг сольж оруулжээ. Энэ нь гэмт хэрэг, зөрчлийн холбогдогч, гэрч, хохирогч хүүхдийн эрхийг хамгаалахад шууд хамаарал бүхий төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудыг удирдлага, зохион байгуулалтаар хангах, санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Хяналт шалгалтын дүнд Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог үр дүнтэй хуралдуулах, салбар хоорондын уялдаа холбоо, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарах, үр дүнг тооцдог механизм бүрдүүлэх, хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журамууд, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай гэдэг дүгнэлт гаргажээ.

Энэхүү танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Энх-Амгалан нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн талаар, насанд хүрээгүй хүүхэд гэр бүл зохиож, хүүхэд төрүүлж, жирэмсэн болж, үр хөндүүлж байгаа талаар хөндөж, холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдээс хариулт, тайлбар мэдээлэл авсан юм. Ц.Сандаг-Очир гишүүн, ерөнхий боловсролын сургуулиас эцэг, эхчүүдийг хамруулан зохион байгуулдаг арга хэмжээний талаар шүүмжилж, дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхийг тодруулж, саналаа хэлсэн.

Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн долоон сэдвийн хоёрыг нь хэлэлцсэн юм. Үүгээр хуралдаан өндөрлөсөн бөгөөд Байнгын хороо илтгэлийг маргааш үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Тод мэдээ

СПОРТ клубт нэг, нэг удаа ҮНЭГҮЙ хичээллэж үзэх үү?

Огноо:

,

Спорт клубуудын сарын дундаж төлбөр 150 мянган төгрөг гэж тооцвол төлбөрөө сараар нь бүтэн төлөөд 14 хоног яваад орхих нь хайран биш гэж үү?

Спортуудын талаар хангалттай мэдээлэлгүй, завгүй амьдралын хэв маяг, замын түгжрэл, цаг заваа зохицуулах гэх мэт олон асуудлаас гадна өөрийн биеийн онцлогт тохирсон, хобби болгох спортоо сонгож туршиж хичээллэх боломж хязгаарлагдмал байдгаас бүтэн сарын төлбөр төлөөд 14 хоног яваад больсон хүмүүс бидний эргэн тойронд олон байдаг.

Нөгөө талаас биеийн тамирын клуб, сургалтууд эхний 6 сарын дотор нийт шинэ гишүүдийн 60 орчим хувийг алддаг гэсэн тоон судалгаа ч бий.

Тийм учраас спорт клубүүд болон Msports хамтран Plus гишүүддээ жилийн туршид спортын байгууллагуудад нэг удаа үнэгүй болон байнгын хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжийг бий болголоо. Энэхүү цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлж буйтай холбоотойгоор https://www.facebook.com/msports.mn / бүх гишүүддээ дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 31-нийг дуустал "Plus" жилийн эрхийг ЕРДӨӨ 24 мянган төгрөг болгон хямдруулсан байна.

Монголын хамгийн том спортын нэгдсэн платформ Msports нь аппликейшний PLUS эрхийг идэвхжүүлсэн гишүүддээ бүтэн жилийн турш биллиард, теннис, таэквондо, кросфит, фитнес, иога, усан спорт гэх мэт 50 гаруй сургалтын төвүүд, үйлчилгээний газруудаар хүссэн цагтаа нэг нэг удаа үнэгүй үйлчлүүлж, өөрт тохирох спортоо олох, цагийг хөгжилтэй өнгөрөөх гайхалтай боломжийг санал болгож байна.

Msports app-ийн PLUS гишүүн болсноор танд:

  1. Msports аппликейшний тусламжтайгаар олон төрлийн спорт сургалтууд, 500 гаруй клубийн хаяг байршил, үнийн дэлгэрэнгүй мэдээллийг нэг дороос авч, өөрт сонирхолтой спортын төрлөөр танд ойрхон клубийг хайлт хийн цаг алдалгүй бүртгүүлэх боломжтой.
  2. Спортын дэлгүүр, лаунж, эмнэлэг зэрэг спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын бүх төрлийн мэдээллийг нэг дороос авна.
  3. Та Msports аппликейшний гишүүн болж бүртгүүлснээр зөвлөгөө, видео хичээл зэргийг үнэ төлбөргүй үзэж, гишүүн байгууллагуудаас 5-65% хүртэлх хөнгөлөлт, урамшуулалд хамрагдана
  4. Хэрвээ та клуб, сургалтын үйл ажиллагаа явуулдаг бол танд зориулсан гишүүдийн бүртгэлийн системийг бид санал болгож байна. Тус системээр үйлчлүүлэгчдийн ирцийн бүртгэл, дэлгэрэнгүй мэдээллийг авч, санхүүгийн тайлан болон явуулж буй үйл ажиллагааны мэдээлэл оруулах, хянах боломжтой.
  5. Та ямар нэгэн спорт тэмцээн уралдаан зохион байгуулах бол тэмцээний мэдүүлгийг Msports аппликейшнээр дамжуулан цахимаар түргэн шуурхай хайж, бүртгүүлэгчдийн төлбөр тооцоогоо саадгүй хүлээн авах боломжтой.
  6. Спортын ертөнц дэх цоо шинэ мэдээ мэдээлэл, спортын фактууд, сонирхолтой контентуудыг нэг дороос үзнэ.

Plus гишүүн болохыг хүсвэл https://onelink.to/wvgkqe энэхүү линкээр орж, апп татаж бүртгүүлээрэй.

Msports.mn хамт олны зүгээс гурван жил гаруйн хугацаанд Улаанбаатар хот дахь клубүүдийн хаяг, байршил датаг цуглуулж, спортоор хичээллэхийг хүссэн хүн бүрд нэг дороос мэдээлэл авах, хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжийг бий болгоод байна. Энэ ажлын хүрээнд Монголын анхны спортын аппликейшнийг хэрэглэгчдийн гарт 2022 оны 12 сард хүргэж, шинэчлэгдсэн VERSION-2 хувилбар 2023 оны 9-р сард цацагдсан. Одоогийн байдлаар msports.mn аппликейшн-д 500 орчим клуб, спортын дэлгүүр, эмнэлэг зэрэг байгууллагуудын мэдээлэл, гэрээт 200 орчим байгууллагууд бүртгэгдээд байна.

Өөрт таарах зүйлээ олсон хүний амьдрал өөрчлөгдөж, зорилго тэмүүлэл зөвөөр тодорхойлогдсон түүхүүдийг олон уншдаг. Та ч өөрийн түүхийг бүтээхэд оройтоогүй байна. Хичээллээд үзэхэд, оролдоод үзэхэд ердөө ганц алхам л хэрэгтэй. СПОРТЫН аппликейшнд бүртгүүлээд өөрт таарсан газраа олоорой.

Msports Спорт хэрэглэгчдийн группт нэгдэхийг хүсвэл: https://www.facebook.com/groups/402558735996474

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэрэгжинэ

Огноо:

,

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлнэ.

НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 14-ний 231 тоот тогтоолоор “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)”-г баталсан.

Төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудад НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг сурталчлан таниулах, Засгийн газраас баталсан үндэсний төлөвлөгөөг танилцуулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн жишээн дээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрхэд хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлэх юм. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ ирүүллээ

Огноо:

,

Сонгуулийн ерөнхий хороонд Үндэсний аудитын газар улс төрийн 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтийг өчигдөр (2024.04.25) хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт 2024 оны гуравдугаар сарын 22-24-ний өдөр хүргүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.10 дахь хэсэгт “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.” гэж заасан.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ6 цаг 2 минут

СПОРТ клубт нэг, нэг удаа ҮНЭГҮЙ хичээллэж үзэх үү?

Тод мэдээ14 цаг 20 минут

Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэр...

Тод мэдээ14 цаг 22 минут

Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтэ...

Тод индэр14 цаг 24 минут

Г.Золбоо: 2024 оны эхний улиралд манай улсын эдийн засаг, төсвийн үз...

Тод мэдээ14 цаг 35 минут

Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр олимпын эрхий...

Тод мэдээ14 цаг 41 минут

ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж ...

Тод мэдээ14 цаг 47 минут

Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчлэн ...

Тод мэдээ14 цаг 51 минут

Улирлын чанартай харшлыг ханиад, томуугийн шинж тэмдгээс хэрхэн ялга...

Өнөөдөр14 цаг 58 минут

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Өнөөдөр15 цаг 2 минут

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана

Өнөөдөр15 цаг 6 минут

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Тод мэдээ2024/04/25

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Тод мэдээ2024/04/25

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Тод мэдээ2024/04/25

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих...

Тод мэдээ2024/04/25

Д.Цолмон пара туялзуур сэлэмний Ази тивийн хүрэл медалийн болзол хан...

Тод мэдээ2024/04/25

"Хангай" зочид буудлын эзэмшигчид татвараа нөхөж төлөх, ба...

Тод мэдээ2024/04/25

ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс...

Өнөөдөр2024/04/25

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохио...

Өнөөдөр2024/04/25

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жог...

Өнөөдөр2024/04/25

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар

Өнөөдөр2024/04/25

Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Тод мэдээ2024/04/24

Хүүхдийг 2 нас, ихэр бол 3 нас хүртэл харж буй эх, эцгийн ЭМД-ын шим...

Тод мэдээ2024/04/24

Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгал...

Тод мэдээ2024/04/24

Төв магистрал замуудыг бүхэлд нь хучна

Тод мэдээ2024/04/24

"Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчид авах асу...

Өнөөдөр2024/04/24

Ээждээ зориулсан үг

Тод мэдээ2024/04/24

“Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” Нью-Йорк хотно...

Тод мэдээ2024/04/24

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Өнөөдөр2024/04/24

Финлянд болон Эстонид байгалийн гамшигт үзэгдэл болжээ

Өнөөдөр2024/04/24

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Санал болгох