Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Олон улсын баг 28 өвчтөнд мэс засал үнэ төлбөргүй хийлээ

Огноо:

,

Сэтгүүлч:

УНТЭ-ийн Урологи-андрологийн төвийн хүсэлтээр IVU Олон Улсын сайн дурын урологийн нийгэмлэгийн Michael Metro эмчээр удирдуулсан баг Монгол Улсад ирж, шээдэг сүвний нарийслыг эмчлэх мэс заслыг 25 өвчтөнд, давсагны хорт хавдрыг авах мэс заслыг хоёр өвчтөнд хийлээ.

Олон улсын эмч нараас бүрдсэн энэхүү баг Монголд 2006 оноос хойш ирж ажиллаж байгаа бөгөөд УНТЭ-ийн өвчтөнүүдэд мэс засал хийхийн зэрэгцээ эмч, мэргэжилтнүүдийг сургах тал дээр хамтран ажиллаж байгаа юм.

УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Хишигжаргал IVU Олон Улсын сайн дурын урологийн нийгэмлэгийн эмч нарын багийнхантай энэ сарын 21-нд уулзаж, өндөр өртөгтэй мэс заслын эмчилгээг үнэ төлбөргүй хийж, олон хүнд тус болсон сайхан сэтгэлд нь талархал илэрхийлээд эмнэлэг болон нийгэмлэг хоорондын  хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар ярилцлаа.

Тэрбээр “УНТЭ-ийн Урологи-андрологийн төвд АНУ-ын сайн дурын байгууллагаас эмч, мэргэжилтнүүд ирж  эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна мэс заслын шинэ арга технологийг зааж, сургах үйл ажиллагааг Олон улсын сайн дурын урологийн нийгэмлэг зохион байгуулдаг. Эмч нарын баг манай эмнэлэгт долоо хоног ажиллахдаа нийт 28 өвчтөнд үнэ төлбөргүй мэс засал хийсэн.  Тэд манай эмч нарын чадавхи сайжирч, багаж, тоног төхөөрөмжийн хангамж, мэс заслын өрөө ч шинэ түвшинд хүрснийг хэлж байсан. Цаашид бид эмч, мэргэжилтнүүдээ сургах, шинэ технологийг нэвтрүүлж, олон иргэнд тусламж, үйлчилгээг үзүүлэх тал дээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байна” гэсэн юм.

Олон улсын сайн дурын урологийн нийгэмлэгийн эмч нарын багийн ахлагч Michael Metro-той уулзахад “Сүүлийн зургаан жилд нийт дөрвөн удаа Монгол Улсад ажиллалаа. Ирэх болгондоо өөр өөр чиглэлээр мэргэшсэн багийг авчирч эмчилгээ, мэс заслыг хийдэг. Энэ удаад бид тавуулаа ирсэн. Ирэх бүртээ УНТЭ-ийн мэс заслын эмч нарын ур чадвар нэмэгдэж байгааг харж байна. Монгол эмч нар эмчилгээний арга, техникийг сурах хүсэл эрмэлзлэлтэй, сурснаа хэрэгжүүлж, тухайн мэс заслыг нутагшуулаад явж байгаад нь баяртай байдаг. Энэ удаа ирсэн эмч нарын хувьд шээдэг сүвний нарийслыг эмчлэх чиглэлээр мэргэшсэн бөгөөд 25 өвчтөнд шээдэг сүвний олон дахисан нарийслыг эмчлэх мэс засал хийж, хоёр өвчтөнд давсагны хавдар авах мэс заслыг хийлээ.

Манай IVU буюу олон улсын урологийн сайн дурын эмч нараас бүрдсэн  нийгэмлэг бөгөөд шээдэг сүвний нарийслыг эмчлэх чиглэлээр түлхүү ажилладаг. Энэ төрлийн мэс засал нь олон улсад төдийлөн хийдэггүй учраас бид энэ төрлийн мэс заслын эмчилгээг олон нийтэд түгээх зорилгоор ажиллаж байна. Шээдэг сүвний нарийсал нь эрэгтэйчүүдэд давамгайлан тохиолддог. Авто осолд орох, аарцаг ясны хугарал болох үед шээдэг сүв тасрах эрсдэл маш өндөр. Тухайн үед мэс заслын аргаар холбодог ч сорвижилт үүсэн нарийсч эдгэрдэг” хэмээн ярьж байлаа.

Тэрбээр Монголд ирж ажилласан зургаан жилийн хугацаанд сувилагч нарын ур чадварыг бахддагаа хэлж, ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө чин үнэнчээр ажиллаж байгаа сувилагч нарт талархал илэрхийлэв.

Олон улсын эмч нарын багийг урьса УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн дарга Д.Баян-Өндөр “Олон улсын сайн дурын урологийн нийгэмлэгийн Katerin De Vries эмч анх 2004 онд Монгол Улсад аялж явах үедээ манай эмнэлгийн урологийн салбартай танилцах үеэр сургалт, дэмжлэг хэрэгтэйг олж харан түүнээс хойш буюу 2006 оноос бидэнд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг хандивлаж эхэлсэн.

Энэ байгууллагынхан манайд чулуу бутлах багаж, шээлгүүрийн дуран, бөөрний дуранг хандивлаж, хамгийн эхлээд шээдэг сүвний төрөлхийн гажиг гэсэн оноштой хүүхдүүдэд мэс засал хийж байлаа. Үүнээс хойш чулууны мэс засал, хавдрын мэс заслыг хийсэн бол сүүлийн жилүүдэд шээдэг сүвний нарийслыг эмчлэх баг манай эмнэлэгт ирж ажлын байрны сургалт хийсний үр дүнд манай эмч нарын  чулууны болон хавдрын үед үзүүлэх тусламж, үйлчилгээ орчин үеийн түвшинд хүрсэн хэмээсэн.

Шээдэг сүвний мэс засал нь дахилт ихтэй, гадны улс оронд эмчлүүлвэл 22 мянга орчим ам.долларын зардал шаарддаг. Энэ удаа ирсэн эмч нарын баг шээдэг сүвний мэс заслыг 25 өвчтөнд үнэ төлбөргүй хийсний тав нь хүүхэд байсан. Эдгээр эмч нар тоног төхөөрөмж, багажаа өөрсдөө авчирч, тусламж, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд тэд ирэх онд ч мөн энэ төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр ирнэ гэснийг  Д.Баян-Өндр эмч хэлж байлаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ

Огноо:

,

Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.

Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.

Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна

Огноо:

,

Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.

Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.

Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ18 цаг 5 минут

Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг ...

Тод мэдээ18 цаг 10 минут

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж...

Тод мэдээ18 цаг 14 минут

Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэл...

Тод мэдээ18 цаг 17 минут

Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооц...

Өнөөдөр18 цаг 20 минут

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Тод мэдээ18 цаг 25 минут

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томи...

Тод мэдээ18 цаг 29 минут

Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажил...

Тод мэдээ18 цаг 33 минут

Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар ...

Өнөөдөр18 цаг 40 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр18 цаг 44 минут

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Тод мэдээ2025/06/18

“Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо

Өнөөдөр2025/06/18

Энэ жилийн Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр болох хэлэлцүүлгүүд

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/06/18

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/06/18

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Тод индэр2025/06/18

Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна

Тод мэдээ2025/06/18

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томи...

Тод мэдээ2025/06/17

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Тод мэдээ2025/06/17

Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 3...

Тод мэдээ2025/06/17

ЕБС-иуд 2024-2025 оны хичээлийн жилд танхимаар бүрэн хичээллэж дууса...

Тод мэдээ2025/06/17

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэ...

Тод мэдээ2025/06/17

Ерөнхий сайд Иргэний зориг ногоон намд зөвшилцөх санал хүргүүлжээ

Тод мэдээ2025/06/17

УИХ: Өнөөдөр болох хэлэцлүүлэг, сонсгол

Өнөөдөр2025/06/17

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/06/17

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Тод мэдээ2025/06/17

ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөл...

Тод индэр2025/06/17

Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгий...

Өнөөдөр2025/06/17

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Санал болгох