Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлахаар боллоо

Огноо:

,

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай, Засгийн газрын тухай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, эрхийг хангах хүрээнд зохион байгуулсан Хяналтын сонсголын тайланг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Пүрэвдорж нар Боловсролын болон Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэж эхлэх шаардлагатай талаар санал хэлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр, бүх хүүхдэд олгох асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг хүслээ.

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж хуулийн төслийн холбогдох зүйл, заалттай уялдуулах чиглэл өгсөн юм. Үүний дагуу Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсэг ажиллаж, олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган, агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Мөн зарчмын зөрөөтэй хоёр санал боловсруулсныг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжжээ.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун асуулт асууж, хариулт авлаа. Тэрбээр, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдэд төрөөс олгох урамшууллаас нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг авахдаа санал асуух байдлаар авч ч болно, авахгүй ч байж болно гэсэн бүрхэг зохицуулалт орж ирж буй нь учир дутагдалтай байнна. Хууль тодорхой байх ёстой гэлээ. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг үйлдвэрлэж буй нийт ажиллах хүчний 30 орчим хувийг эзэлж байгаа 305 мянган малчин шимтгэлээ төлөхгүй байх, тасалдуулах явдал гарч буй нь тэдний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авч чадахгүй болох сөрөг үр дагавартайг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир дурдаад, даатгалын шимтгэл төлөх нь сайн дурын учир урамшууллаас нь суутган төлүүлэхдээ заавал асуух шаардлагатай хэмээн хариуллаа.

Зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Засгийн газрын тухай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн тухай танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар хийлээ. Тус Байнгын хороо Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үед олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн байна. Улсын Их Хурлын гишүүдэд хуулийн төслийн талаар асуух зүйл байгаагүй тул эцэслэн батлахад бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид буцаасантай холбоотойгоор холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцууллаа. “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” уг тогтоолын төсөлд Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК байгуулсантай холбогдуулан сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг бүрэн шилжүүлэх, өр авлагыг ангилж улсын төсөвт төлөх өр төлбөрийг 2024 онд багтаан төлж барагдуулах, компаний засаглалыг төр-хувийн түншлэлийг хөгжүүлэх хүрээнд газар тариалан, мал аж ахуй эрхлэгч болон мэргэжлийн холбоодын оролцоог хангасан олон нийтэд нээлттэй компани болгох, компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн хуулийн этгээдтэй өрсөлдөхгүй байх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан байна.

Тогтоолын төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд газар тариалан, мал аж ахуй эрхлэгчид болон мэргэжлийн холбоодын оролцоог хангах, олон нийтэд нээлттэй компани болгох ажлын явц болон тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах нь зүйтэй гэсэн саналыг гаргасныг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцуулгадаа дурдав. Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

“Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК байгуулсантай холбогдуулан боловсруулсан тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Ц.Цэрэнпунцаг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл авсан хүмүүсийг ялтан мэт харж болохгүйг анхааруулж, Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийг ижил төрлийн бизнес эрхлэгчидтэйгээ өрсөлдөхгүй байх талаар дүрэмд нь өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэллээ. Харин Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, төрийн өмчит компани, үйлдвэрийн газар шинээр байгуулахыг хориглох тухай шийдвэрүүдийн төсөл хэлэлцэгдээд явж байгаа талаар дурдаж, уг зарчимтай нийцэхгүй тогтоол гаргах гэж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. Төрийн өмчит компанийг Засгийн газар нэгэнт байгуулсан тул Улсын Их Хурлын тогтоолоор дээрх чиглэлүүдийг өгч, улмаар олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болгох нь зүйтэй талаар тогтоолын төсөлд тусгасан хэмээн Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хариуллаа.

Тус Байнгын хорооноос гаргасан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” уг тогтоолын төслийг Засгийн газрын тухай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, эрхийг хангах хүрээнд 2022 оны зургадугаар сарын 27-нд зохион байгуулсан Хяналтын сонсголын тайланг хэлэлцэв. Уг асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хороны хуралдаанаар хэлэлцсэн тухай танилцуулгыг Улсын их Хурлын гишүүн Б.Жаргалмаа хийлээ. Хяналтын сонсголоор цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилгын дотоод орчны агаарын чанарын үнэлгээ, чанар, стандартын шаардлага хангаагүй барилгын материалын хүний биед үзүүлэх сөрөг нөлөөлөл барилгын дотоод дотор орчны агаарын чанарын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт шалгалт хийх чиг үүргийн хүрээнд барилгын материалд тавьж байгаа хяналтын талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонссон байна. Уг сонсголын тайланг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, цэцэрлэг, сургуулийн хана, шалны будгийн шинжилгээг ямар лабораторид хийж байгаа болон шинжилгээний тоног төхөөрөмжийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут дотоод орчны агаарын чанар нь тухайн барилгыг барихад ашигласан барилгын материалаас хамааралтай, эсэх талаар судалгаа хийсэн, эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авахдаа Улсын комиссоос зохих шалгууруудыг бүрэн хангуулж байж хүлээн авч байгаа эсэх талаар асуулт асууж хариулт авчээ. Хяналтын сонсголыг даргалан явуулсан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам уг асуудлаар байнгын хорооны тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэсэн санал гаргасан байна.

Хяналтын сонсголын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, Ч.Ундрам нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Спортын төв ордонд байрлаж байгаа сургуулийн орчныг хянан шалгасан эсэхийг асууж, тус сургуулийг ордноос гаргах арга хэмжээг яаралтай авах талаар санал хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлгийн дотоод орчны стандартыг сайжруулах шаардлагатайг дурдаж, сүүлийн зургаан жилд 175 цэцэрлэг, 272 сургууль барьсны дээр одоо 112 цэцэрлэг, 103 сургууль шинээр баригдаж, энэ салбарт бүтээн байгуулалт ихээр хийгдэж байгаа ч дотоод орчин, материалын чанарт анхаарах болсныг онцолсон юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, барилгын будаг, шохой, эмульс, цавуунд хорт бодис маш их байгааг анхааруулж, хяналтын сонсголыг жилийн өмнө хийснээс хойш өнөөг хүртэл холбогдох судалгаанууд нь хийгдэж дуусаагүй байгааг шүүмжилсэн юм.

Хяналт сонсголын тайланг хэлэлцсэний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, холбогдох байгууллага, хариуцсан албан тушаалтнуудад чиглэл өгч, тогтоол баталж, үр дүн гаргах талаар ажиллахыг Нийгмийн бодлогын байнгын хороонд зөвлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ

Огноо:

,

Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.

Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.

Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна

Огноо:

,

Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.

Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.

Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ9 цаг 13 минут

Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг ...

Тод мэдээ9 цаг 17 минут

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж...

Тод мэдээ9 цаг 21 минут

Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэл...

Тод мэдээ9 цаг 24 минут

Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооц...

Өнөөдөр9 цаг 28 минут

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Тод мэдээ9 цаг 33 минут

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томи...

Тод мэдээ9 цаг 37 минут

Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажил...

Тод мэдээ9 цаг 41 минут

Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар ...

Өнөөдөр9 цаг 48 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр9 цаг 51 минут

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Тод мэдээ2025/06/18

“Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо

Өнөөдөр2025/06/18

Энэ жилийн Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр болох хэлэлцүүлгүүд

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/06/18

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/06/18

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Тод индэр2025/06/18

Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна

Тод мэдээ2025/06/18

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томи...

Тод мэдээ2025/06/17

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Тод мэдээ2025/06/17

Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 3...

Тод мэдээ2025/06/17

ЕБС-иуд 2024-2025 оны хичээлийн жилд танхимаар бүрэн хичээллэж дууса...

Тод мэдээ2025/06/17

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэ...

Тод мэдээ2025/06/17

Ерөнхий сайд Иргэний зориг ногоон намд зөвшилцөх санал хүргүүлжээ

Тод мэдээ2025/06/17

УИХ: Өнөөдөр болох хэлэцлүүлэг, сонсгол

Өнөөдөр2025/06/17

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/06/17

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Тод мэдээ2025/06/17

ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөл...

Тод индэр2025/06/17

Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгий...

Өнөөдөр2025/06/17

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Санал болгох