ЭМЯ-ны ээлжит мэдээлэл /2020.12.25/
ЭМЯ-наас "Ковид-19" халдварын тухай ээлжит мэдээллээ хийж байна /2020.12.24/
Өнөөдөр
Өнөөдөр ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна.
2021 оны 01 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.
2021 оны 01 дүгээр сарын 16-наас 01 дүгээр сарын 20-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
17, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
Өнөөдөр
Өнөөдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Өнөөдөр аргын тооллын 2021 оны нэгдүгээр сарын 15. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн адаг шарагчин үхэр сарын Билгийн тооллын 2. Сугар гараг. Тооно одтой, Хоёр хар мэнгэтэй, харагчин гахай өдөр.
Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өнөөдөр
БГД-ийн 4 дүгээр хороо, БЗД-ийн 17 дугаар хорооны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж эхэллээ
Энэ хүрээнд явуулын 34 баг, шинжилгээний 2 цэгт эрүүл мэндийн байгууллагын 200 гаруй ажилтан, цагдаа болон онцгой байдлын 300 гаруй албан хаагч ажиллаж байна. 2021 оны 01 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулж буй тус шинжилгээнд дээрх хороодын 10 мянга орчим иргэнийг хамруулах бөгөөд шинжилгээний хариу бүрэн гарсны дараа халдваргүйтгэл хийж, зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг цуцлах юм.
Энэ хугацаанд тус хороодод үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сангууд хэвийн ажиллана. Мөн нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн харъяалал харгалзахгүй, зөвхөн шинжилгээний цаг авсан иргэдэд үйлчилнэ.
Тиймээс шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм.
-
Өнөөдөр2020/12/03
Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн
-
Тод мэдээ2020/10/09
Японы Коосэн, бакалаврын хөтөлбөрөөр суралцах эрх авсан 50 оюутанд батламж гарду...
-
Тод мэдээ2020/04/07
Хүннү Эйр компани “Цагаан нөмрөгт баатруудаа дэмжье” аяныг эхлүүлж б...
-
Тод зураг2019/10/22
Олон улсын чанарын менежментийн стандартыг нэвтрүүлсэн эмэгтэйчүүдийн анхны эмнэ...