МAYONE-ы дурсгалд зориулан шинэ дуу бүтээжээ

Монголын хип хоп урлагийн томоохон төлөөлөл болох “МОНТАРЭП” хамтлаг маань өөд болсон найз, хамтлагийн гишүүн Майнаа буюу МAYONE-ы дурсгалд зориулан шинэ дуугаа дүрсжүүлэн олны хүртээл болгоод байна. Энэхүү дуугаа хамтлагийн хөгжмийн продюсераар ажиллаж буй реппер, продюсер Десанттай хамтран гаргажээ

Тус хамтлаг маань  энэ жил 21 жилийнхээ хүрээнд шинэ дуунаас бүрдсэн цомгоо гаргаж, цомгийн баяр, ойн тоглолтоо энэ хавар хийхээр төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Тэд удахгүй цомог болон тоглолтын мэдээллийг дэлгэрэнгүй хүргэнэ гэдгээ хэлсэн юм. Ингээд тус  хамтлагийн хамгийн сүүлд гаргасан “MAYONE” дууны дүрсийг хүлээн авна уу.



Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. todotgol.mn сайтын редакц