Дэлхийн хэмжээнд коронавирусний өвчлөлөөр нас барагсдын тоо 1486-д хүрээд байна

“COVID-19” буюу шинэ төрлийн коронавирусний халдварын талаарх сүүлийн үеийн нөхцөл байдлыг дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлснээр:

- Хубэй мужийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр Пүрэв гарагт нэмж 116 хүн нас бараад байгаад бөгөөд одоогийн байдлаар дэлхийн даяар нийт нас барсан хүний тоо 1486-д хүрээд байна. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь БНХАУ-д бүртгэгдсэн байна. Хонгконг-д 1 хүн, Филиппинд 1 хүн, Японд 1 хүн тус тус нас бараад байгаа юм байна. Дэлхий даяар халдвар авсан хүний тоо одоогоор 65191 даваад байна.

- Малайз улс халдвар авсан 19 дэх тохиолдлоо зарлалаа. Халдвар авсан хүн БНХАУ-ын иргэн 39 настай эмэгтэй байжээ. Тус улсын “Бернама” хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээлснээр тэрээр өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд дөрвөн хүнтэй хамт Ухань хотоос Малайз улсад ирсэн байна.

- Япон улсын Ёкохамад хотод тусгаарлагдаад байгаа “Диамонд Принцэсс” хөлөг онгоцонд халдвар авсан хүний тоо нэмэгдэж 219 болоод байна. Тус улсын эрүүл мэндийн газрын мэдээлснээр 14 хоногийн тусгаарлалт 2 дугаар сарын 19-нд дуусах бөгөөд нөхцөл байдлаас үүдээд цаашид ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна гэжээ.

- Япон улс “COVID-19” буюу шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтын эсрэг арга хэмжээ авахад 15.3 тэрбум иен буюу 140 сая ам.доллар төсөвлөөд байгаа юм байна.

- Вьетнам улс нийслэл Ханой хотын баруун хойд хэсэгт байрлах 10000 орчим оршин суугчтай хэсэгт хөл хорио тогтоосон бөгөөд БНХАУ-аас өөр газар доод тал нь 20 хоног хөл хорио тогтоосон анхны тохиолдол болоод байна.

- АНУ-ын Ерөнхийлөгч Трамп АйХарт радиод өгсөн ярилцлагынхаа дундуур коронавирусний талаар дурдсан бөгөөд “БНХАУ шинэ төрлийн коронавирусний тархалтыг “мэргэжлийн” түвшинд зохицуулж байна. Тэд вирусний тархалтыг зогсоох бүрэн чадалтай” хэмээжээ. Тэрээр БНХАУ вирусний талаар үнэн зөв мэдээлэл өгч байгаа эсэх талаар асуултад “Хэлж мэдэхгүй байна” хэмээн хариулжээ.

- АНУ Пүрэв гарагт халдвар авсан 15 дахь тохиолдол гарсныг зарлажээ. Халдвар авсан хүнийг Техас мужид тусгаарласан байна.

- Гуанжоу хотод 2 дугаар сарын 12-ноос эхлэн хүмүүсийг гадуур хооллохыг хориглосон байна.



Сэтгэгдэл

Энэхүү нийтлэлд (0) байна

Таны нэр: *

Сэтгэгдэл: *