УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны зургаадугаар сарын 07-ны өдрийн хурлаар баталсан УИХ-ын ажлын хэсгийн өнөөдрийн /2019.06.12/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.

•Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоол, 2017 оны 02 дугаар тогтоолуудын хэрэгжилтийн хүрээнд Өргөдлийн байнгын хорооны гишүүд 10.00 цагаас Нийслэлийн дүүргүүд, Төв аймгийн зарим сумдад ажиллана;
 
•Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.


Сэтгэгдэл

Энэхүү нийтлэлд (0) байна

Таны нэр: *

Сэтгэгдэл: *