Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Дохио !!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Архангайн зүүн, Өвөрхангайн нутаг, Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч , Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж, зам, даваа, гүвээ хаагдах нөхцөл бүрдэхийг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 05 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн төв хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсэг, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 10-15 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

2019 оны 05 дугаар сарын 19-нөөс 05 дугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутгаар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19,20-нд говь, талын нутгаар, 22-нд Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарна.



Сэтгэгдэл

Энэхүү нийтлэлд (0) байна

Таны нэр: *

Сэтгэгдэл: *