Ажлын хэсгүүдийн хуралдаан болно

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны тавдугаар сарын 10-ны өдрийн хурлаар баталсан ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2019.05.14/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.

• Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;

• Цахим бодлогын түр хорооны тогтоолын төслийг Түр хорооны хурлаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;

• Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.



Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. todotgol.mn сайтын редакц