Канадын иргэн улсын хилээр 37.8 сая төгрөгийн өртөгтэй алт гаргахыг завджээ

Гаалийн байгууллага энэ оны  эхний гурван сард нийт 217 зөрчил илрүүлсэн гэж ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын албаны дарга Б.Сүхбаатар танилцуулав.  

Дээрх зөрчлүүдэд 271.6 сая төгрөгийн торгууль ногдуулж, 425.81 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн. Зонхилон гарч буй зөрчил гэвэл, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа эд зүйл болох түүх соёлын дурсгал, алт, мөнгө, валютын зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж байна.

Жишээлбэл, гуравдугаар сарын 3-ны өдөр Канад улсын иргэн хилээр буюу “Буянт-Ухаа” боомтоор гарах үедээ 31.3 грамм 37.8 сая төгрөгийн өртөгтэй алт байж болзошгүй шар өнгийн металийг нэвтрүүлэхийг завдсан. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгаж байна.

Эх сурвалж: ГЕГ



Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. todotgol.mn сайтын редакц