Галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 108 тохиолдол бүртгэгджээ

Баянхонгор,  Булган, Говь-Алтай,  Дорноговь,  Дундговь,  Завхан,  Орхон,  Өвөрхангай, Өмнөговь,  Сэлэнгэ,  Төв,  Увс,  Ховд, Хөвсгөл,  Хэнтий аймгийн  22  сум,  нийслэлийн  4 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 108 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4 хувиар, эпидемиологийн 36 дугаар долоо хоногтой харьцуулахад 1 тохиолдлоор тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Галзуу  өвчний  сэжигтэй  зэрлэг,  мал  амьтанд  уруулж,  ноцуулан,  шүлсдүүлсэн  хүмүүсийн тохиолдлыг эх уурхайгаар нь авч үзвэл: эзэнтэй нохойд (39.8хувь), чононд (17.6хувь), эзэнгүй нохойд  (14.8хувь),  үнэгэнд  (9.3хувь),  үхэрт  (7.4хувь),  мануулд  (2.8хувь),  мууранд (1.9хувь),  тэмээнд (0.9хувь) нь уруулж, ноцуулж вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдсан байна.



Сэтгэгдэл

Энэхүү нийтлэлд (0) байна

Таны нэр: *

Сэтгэгдэл: *