Кембриджийн их сургуулийн бүх лекцийг 2021 оны зун хүртэл цахимаар орно

Коронавирусний халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан ирэх хичээлийн жилд Кембриджийн их сургууль танхимаар лекц орохгүй болсноо зарласан байна. Тус сургуулийн танхимын сургалт зохион байгуулагдахгүй бөгөөд оюутнууд лекцээ цахимаар хүлээн авна. Гэхдээ цар тахлын үед баримталж буй зай барих шаардлагыг хангасан нөхцөлд цөөн тооны оюутнаас бүрдсэн бүлэг бүрдүүлэн танхимаар хичээллэх боломжтой гэжээ.

Цар тахал гарсантай холбогдуулан Кембриджийн их сургууль энэ семестрт кампусаа хааж, их сургуулийн багш нар 3 дугаар сараас хойш цахимаар хичээлээ зааж, шалгалтаа авч байгаа юм байна.

Манчестерийн их сургууль ч ирэх семестрийн хичээлийг цахимаар орох болсноо мэдэгдсэн байна.

Их сургуулиуд хичээлээ цахимаар орсон ч сургалтын төлбөрөө бүтнээр авах магадлалтай тул оюутнуудын эрх ашгийг хамгаалагчид энэ долоо хоногийн эхэнд Английн их сургуулиуд намар хичээл орохоос өмнө хичээлээ ямар хэлбэрээр орох талаар оюутнуудад “тодорхой” хариу өгөх ёстой гэсэн шаардлага тавьжээ.

Эх сурвалж: БСШУСЯ



Эх сурвалж:


Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. todotgol.mn сайтын редакц