Түүнийг дуулахад харцнаас нь хор шар, уучлал, эрч хүч, хайр, бардамналыг мэдэрдэг

Монгол Улсын гавьяат жүжигчин, опера дива Ө.Уянга дуучныг дуулахад харцнаас нь хор шар, уучлал, эрч хүч, хайр, бардамналыг мэдэрдэг.

Улаанбаатар хот шинэ жилийн гоёл чимэглэлээ зүүгээд хүн бүр дотроо нууцхан догдлол тээн, будрах цасан ширхэг шиг намуухан өвлийн үдэш тэрбээр тоглолтоо хийх гэж байна.

Сонгодог урлаг бол мөнхийн өрсөлдөөнд оршдог хатуу талбар. Тэр дундаа дэлхийн гранд дууриудын дүрийг тайзнаа амилуулж, хоолойнхоо гайхамшгаар үзэгчдээ цаг ямагт бишрүүлнэ гэдэг амаргүй.

Опера дива Ө.Уянга ДБЭТ-ын тайзнаа тавигдсан Аида дуурийн Аида, Евгений Онегин дуурийн Татьяна, Риголетто дуурийн Жильда, Севилийн үсчин дуурийн Розина, Чингис хаан дурийн Сорхогтан хатан, Увидаст лимбэ дуурийн Шөнийн хатны дүрийг дахин давтагдшгүйгээр бүтээсэн.

Түүнийг дуулалтыг тайзнаас сонсоход гайхалтайгаар өгсөж, уруудан уянгалах хоолойн цар хүрээг мэдэрнэ.

Тиймээс тэрбээр энэ удаагийнхаа “Зул сарын үдэш” тоглолтдоо А.Моцарт, Ж.Вердийн хамгийн романтик дууриуд болох “Ромео Жулетта”, “Риголетто”, “Богема”, “Увидаст лимбэ”, “Севилийн үсчин”, “Травиата” гэх мэт сэтгэлд хоногшсон ариг багтаажээ.

Тоглолтонд анх удаа залуу хөгжимчдөөс бүрдсэн симфони найрал хөгжимчид тоглож морин хуур чуулгын удирдаач Н.Жигжиддорж дохих юм байна.

Түүнчлэн Монгол Улсын аөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, дуучин Б.Зангадын дуулсан “Сүлд модны наадам” бүтээлийг симфони оркестортой анх удаа дуулах аж.

Энэхүү гайхалтай тоглолт энэ сарын 13-нд УДБЭТ-т болно.



Сэтгэгдэл

Энэхүү нийтлэлд (0) байна

Таны нэр: *

Сэтгэгдэл: *