“Ардчилал бидэнд юу авчирсан бэ” сэдэвт уралдаан зарлалаа

УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Ардчилсан намаас “Ардчилсан хувьсгалын 30 жил”-ийн ойг тохиолдуулан “Олон Улсын Ардчиллын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Ардчилал бидэнд юу авчирсан бэ” сэдэвт телевизийн нэвтрүүлэг болон нийтлэлийн уралдааныг сэтгүүлчдийн дунд зарлаж байна. Энэхүү уралдаанд телевиз, уран бүтээлийн студиуд болон өдөр тутмын сонин, сайтын сэтгүүлчид оролцох боломжтой.

Нэг. ЗОРИЛГО:

Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын үр нөлөө, ардчиллын үнэт зүйлийн талаарх ойлголтыг бататгах, ардчиллын үр дүнд нийгмийн болон хувь хүний хөгжилд нөлөөлсөн эерэг нөлөөллийг түгээхэд оршино.

Хоёр. СЭДВИЙН АГУУЛГА:

Бүтээл нь ардчиллын үнэ цэнэ,  хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эдийн засаг, үндэсний эрх чөлөө, нийгмийн өөрчлөлтийг харьцуулан түүхэн сургамж, ололт амжилтыг гаргасан байна. Ардчилал, эрх чөлөөнд тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах, ирээдүйд хийх өөрчлөлтийн талаар санал дэвшүүлсэн,  үнэн зөв, бодит мэдээлэл, баримтад тулгуурласан байна.

Гурав.  ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Нийтлэл, нэвтрүүлэг нь сэдвийн агуулгад бүрэн нийцсэн байх.
  2. Олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэхэд нэмэр болохуйц, таниулан сурталчилсан байх.
  3. Асуудал хөндсөн, шинэлэг, олон нийтийн анхаарлыг татахуйц сонирхолтой хэлбэрээр хийгдсэн, мэдээллийн эх сурвалж нь тодорхой, асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн байх.
  4. Телевизийн нэвтрүүлгийн нэг удаагийн үргэлжлэх хугацаа 15-20 минут байна. Цуврал нэвтрүүлэг байж болно.
  5. Сонин сайтын нийтлэл нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр /сонин, сайт, фм радио, youtube/ түгээсэн байх.
  6. Нийтлэл, нэвтрүүлэгтээ mn хаягаар орж дээрх хоёр логог  татаж, тавьсан байх.

Дөрөв. БҮТЭЭЛ ИРҮҮЛЭХ

  1. Нийтлэлийг хэвлэгдсэн сонины дугаар, цахим холбоосын хамт файлаар PDF хэлбэрээр, телевизийн нэвтрүүлгийг Full HD форматаар MP4 файл хэлбэрээр, нэвтрүүлэг гарсныг нотлох байгууллагын тодорхойлолтын хамт tengis1010@gmail.com хаягаар ирүүлнэ.
  2. Бүтээлийг дээрх хаягаар ирүүлэхдээ өөрийн овог нэр, албан тушаал, утасны дугаар, электрон шуудангийн хаягийг бичсэн байна.
  3. Уралдаанд ирүүлэх нийтлэл, нэвтрүүлгийн хүртээмж, олон нийтийн сүлжээг ашиглан түгээсэн байдал нь давуу тал болно.

Тав. ХУГАЦАА

Бүтээлийг 2019 оны 9-р сарын 30-ны өдрийн 18:00 цагаас өмнө tengis1010@gmail.com хаягаар хүлээн авна.  Шалгаруулалтыг 2019 оны 10-р сарын 5-ны өдөр тодруулж, шагналыг 13:00 цагт Ардчилсан намын төв байранд гардуулна.  

Зургаа.  ШАГНАЛЫН САН :

Нийтлэл:

1-р байр:          Өргөмжлөл,  2.000.000,00 төгрөг

2-р байр:          Өргөмжлөл,  1.500.000,00 төгрөг

3-р байр:          Өргөмжлөл,  1.000.000,00 төгрөг

Тусгай байр-2 Өргөмжлөл,  500.000,00 х 2 = 1.000.000,00 төгрөг

Телевизийн нэвтрүүлэг:

1-р байр:          Өргөмжлөл,  3.000.000,00 төгрөг

2-р байр:          Өргөмжлөл,  2.000.000,00 төгрөг

3-р байр:          Өргөмжлөл,  1.000.000,00 төгрөг

Тусгай байр-2 Өргөмжлөл,  500.000,00 х 2 = 1.000.000,00 төгрөг

Шаардлагатай мэдээллийг дараах дугаараас тодруулна уу: 9102-0880



Сэтгэгдэл

Энэхүү нийтлэлд (0) байна

Таны нэр: *

Сэтгэгдэл: *