Египетийн цөлд 70 гаруй жил "хэвтсэн" бөмбөгдөгч онгоц

Египетийн цөлөөс дэлхийн 2 дугаар дайны үеийн бөмбөгдөгч онгоц олсон нэгэн үйл явдал 2012 оны үед болжээ. Уг онгоц Их Британийн агаарын хүчний “ПИ-40” нэртэй онгоц бөгөөд хэн нэг нь түүнийг олж илрүүлтэл 70 гаруй жил Египетийн цөлд хэвтжээ. Бөмбөгдөгч онгоцыг Египетэд ажиллаж байсан Польшийн газрын тосны мэргэжилтэн олсон байна.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Дэлхийн 2 дугаар дайны үед Хойд Африкийн тулалдааны үеэр Нацист Германы цэргүүд уг онгоцыг буудаж унагаасан байж болзошгүй гэнэ. Сонирхолтой нь олон жил цөлд хэвтсэн ч тэрхүү онгоцны эд анги бараг бүрэн бүтнээрээ байжээ. Гэхдээ Германы армийн суманд өртсөн ул мөр ч олдсон байна. Онгоц  70 гаруй жил цөлд хэвтсэн хэрнээ эд анги нь муудаагүй бараг хэвээрээ байсан нь тухайн үеийн Их Британи улс байлдааны онгоцыг маш сайн үйлдвэрлэж байсныг харуулсан хэрэг хэмээн Их Британийн цэргийнхэн мэдэгдэж байв. Онгоцны пулемёт болон пулемётын сум нь хүртэл олджээ.

Дэлхийн 2 дугаар дайны үеийн баримтат дүрс бичлэгээс харахад ПИ-40 онгоц газар дээр байгаа Английн цэрүүдийг Нацист Германы онгоцны бөмбөгдөлт, агаарын довтолгооноос хамгаалах үүрэгтэй байжээ.  “ПИ-40” онгоцны эскадрил Хойд Африкийн тулалдаанд чухал үүрэг гүйцэтгэж, Холбоотны хүчний хувьд шийдвэрлэх тулалдаанд орж байсан юм байна. Бүртгэл мэдээллээс үзэхэд уг онгоц 1942 оны 6 дугаар сарын 28-нд Египетийн баруун өмнөд хэсгийн Сахарын цөлд унажээ. Цэргийн түүхчдийн үзэж байгаагаар нисэгч нь түрүүч Денис Копин байсан байх гэж таамаглаж байна. Нисэгч Денис Копин Германы суманд өртөж, гэмтэж доголдсон байсан онгоцыг засварын газар луу аваачих гэж нисч байгаад бас сүйрсэн байж болох гэнэ.

Учир нь нэг онгоцонд маш олон бууны сумны ор мөр олдсон юм. Шүхрийн хэсэг байгааг харахад нисэгч амьд гарсан байж магадгүй. Мөн шүхрээрээ нарнаас халхлах халхавч хийж байсан байж болох ул мөр бий аж. Нисгэгч Сахарын элсэн цөлд ганцаараа амьд гарсан эсвэл амиа алдсан эсэх нь өдгөө ч тодорхойгүй байгаа аж.



Сэтгэгдэл

Энэхүү нийтлэлд (0) байна

Таны нэр: *

Сэтгэгдэл: *