Тайландчууд шинэ жилийн баяраа маргааш тэмдэглэнэ

Тайландчууд Сонгкран баяр буюу шинэ жилийн баяраа ирэх амралтын өдрүүдэд тэмдэглэх гэж байна.  Тэд энэхүү шинэ жилийн баяраа жил бүрийн дөрөвдүгээр сарын 13-15-ны хооронд тэмдэглэн өнгөрүүлдэг. Зүүн Өмнөд Азийн олон орны уламжлалт шинэ жил мөн энэ өдрүүдэд давхацдаг ажээ. Сонгкраны үеэр Тайландчууд нэг нэгэн рүүгээ ус цацаж баярын мэнд хүргэдэг уламжлалтай.

Тэд хотын гудамжаар хувинтай ус, усан буу барин явж, зөрж өнгөрсөн хэн рүү ч хамаагүй ус цацдаг байна. Үүнээс гадна Тайландчууд цагаан нунтаг авч явдаг бөгөөд түүнийгээ усанд хийн мөн л зөрж өнгөрсөн хүмүүсийг "мялаадаг". Үүнийгээ тэд шинэ ондоо аз жаргал, ололт амжилтыг дагуулдаг хэмээн бэлгэддэг байна. 

 



Сэтгэгдэл

Энэхүү нийтлэлд (0) байна

Таны нэр: *

Сэтгэгдэл: *