Клиник үхэл гэж юу вэ

Клиник үхэл гэж юу вэ? Үүнийг Голландын хэсэг эрдэмтэд туршилтаар баталсан байна. Хүний бие махбодь үхсэний дараа оюун ухаан нь бодитой байсаар байдаг болохыг эдгээр эрдэмтэд олон жилийн судалгаа явуулсны үндсэн дээр баталжээ. Хүн төрөлхтөн үхлийн дараах амьдрал байдаг эсэхийг мэдэх гэж удаан хугацааны турш судалж ирсэн. Клиник үхэлд өртсөн хүмүүсийн зүрх зогсож, амьсгал хураасны дараа хурц гэрэлтэй хонгил үзэгдэж, түүний амьдралд тохиосон юмс үзэгдэл агшин зуур үзэгдээд сэтгэл тайвширч жингүйдэлд ордог гэж ярьдаг.

Эрдэмтэн Реймон Муди үхэл амьдралын хооронд буй энэ заагийг “үхлийн ирмэг дээрх туршилт” гэж нэрлэжээ. Орчин үеийн сэхээн амьдруулах арга ажиллагааг өргөн хэрэглэснээр өвчтөнийг аварч болдог. “Үхлийн ирмэг дээрх туршилт”-ыг давж гарсан хүмүүсийн 50 хувь нь өөрийн үхлийг мэдэрч байснаа баталжээ. Буцаж амьдарсан өвчтөнүүдийн 31 хувь нь төгсгөлдөө хурц гэрэлтэй хонгилоор явж байснаа баталдаг бол 29 хувь нь одод түгсэн тэнгэр харсан тухайгаа ярьсан нь бий. Тэдгээр өвчтөнүүдийн алинд нь ч түгшүүр, сандрал, эвгүй байдал бараг мэдрэгдээгүй харин ч хөнгөрөөд явчих шиг мэдрэмж төрснөө өгүүлсэн байдаг. Голландын эрдэмтэд туршилтын явцад доорх сонин явдалтай тулгарчээ. Эмнэлэгт өвчин нь хүндэрч байсан нэгэн өвчтөн хүргэгдэж ирсэн байна. Түүнд зүрхний иллэг, хиймэл амьсгалын аль нь ч тус болсонгүй. Эмч нар түүний улаан хоолойд нь гуурс суулгаж түүгээрээ хиймэл амьсгал хийхээр шийдэж, амны хөндийгөөс хиймэл шүдийг нь авчээ.

Цаг хагасын дараагаар өвчтөний зүрх цохилж, амьсгал нь хэвийн болжээ. Үүнээс хойш долоо хоногийн дараа өвчтөн ухаан орж сэргээд эмч нараас хиймэл шүдээ эргүүлж өгөхийг хүсчээ. Түүнийг сэхээн амьдруулах гэж тэвдэж байсан эмч нар хиймэл шүдийг нь хаана тавьснаа огт санахгүй байж. Тэгтэл өвчтөн өөрийнхөө шүдийг хэн авч, хаана хэрхэн тавьсныг нэг бүрчлэн тодорхой зааж өгсөн гэдэг. Тэр өвчтөн клиник үхлийн үед хүн өөрийгөө дээрээс нь харж байдаг болохыг батлаад, эмч нарын үйл ажиллагааг нэгд нэгэнгүй харж, өөрийгөө амьд байгааг тэдэнд мэдэгдэх гэж хичээж байснаа ярьсан юм. Эрдэмтэд үүнээс үндэслэн хүний оюун санаа нь бие эрхтэн, тархинаас тусдаа оршин байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Сан-Диегогийн их сургуулийн эрдэмтэд ердийн үхлээр нас барсан гурван сая орчим хүнд сүнсний судалгаа явуулж, түүний зүй тогтлыг илрүүлжээ.

Эмэгтэйчүүд нь төрсөн өдрийнхөө дараагийн долоо хоногт нас бардаг бол эрэгтэйчүүд нь эсрэгээрээ төрсөн өдрийнхөө өмнөхөн нас бардаг байна. Амьд бие өөрөөсөө тодорхой цацраг үүсгэж байгаа бол үхсэнийх нь дараа амьтай матери нөгөө төлөвт шилжихэд энэ цацраг нь хэрхэн унтардаг болохыг олж тогтоосон ажээ.



Сэтгэгдэл

Энэхүү нийтлэлд (0) байна

Таны нэр: *

Сэтгэгдэл: *