ХХЗХ-ноос телевиз, суваг, радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүллээ

Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн /2020.02.12/ хуралдаанаас Цагаан сарын баяраа зөвхөн гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг уриалсан. Мөн Цагаан сарын баярт зориулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, телевиз, радиогоор зар сурталчилгаа явуулахыг хориглосон байна.

Тэгвэл өнөөдөр Харилцаа холбооны зохицуулах хорооноос энэ талаарх мэдэгдлийг телевиз, суваг, радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд хүргүүллээ.



Сэтгэгдэл

Энэхүү нийтлэлд (0) байна

Таны нэр: *

Сэтгэгдэл: *