Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Өнгөрсөн онд 15 улсын 63 иргэнийг албадан гаргажээ

Огноо:

,

Сэтгүүлч:

Гадаадын иргэн, харьяатын газар 2022 онд төлөвлөгөөт 13, төлөвлөгөөт бус 322 удаагийн хяналт шалгалтад 480 аж ахуйн нэгж, байгууллага, 2116 гадаадын иргэнийг хамруулсан байна. Хяналт шалгалтаар  нийт 140 зөрчлийг илрүүлж, холбогдох хууль, тогтоомжийн дагуу 286 гадаадын иргэн, 7 уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 83 сая 590 мянган төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

Гадаадын иргэдийн гаргасан зөрчлөөр нь авч үзвэл:

  • оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчсөн 151
  • паспорт, паспортыг орлох баримт бичиг, эсхүл оршин суух үнэмлэхээ биедээ авч явах журам зөрчсөн 93
  • визийн хугацааг хэтрүүлсэн 15
  • ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 13
  • оршин суух хугацааг хэтрүүлсэн 7
  • хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн 7 зөрчил байна.

Түүнчлэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийг үндэслэн 15 улсын 63 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа. Эдгээр иргэдийн дийлэнх нь Хятад, Орос, Вьетнам,  Нигери, Саудын Араб, Казахстан, Филиппин улсын иргэд байна.

            Албадан гаргасан үндэслэлээр нь авч үзвэл:

  • шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан 22
  • эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 13
  • оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн 8
  • түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн 8
  • хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, эсхүл виз, оршин суух зөвшөөрлийг засварласан буюу хуурамчаар үйлдсэн 5
  • бусад холбогдох үндэслэлээр 7 иргэнийг тус тус албадан гаргалаа.

Дээрх тоон үзүүлэлтийг 2021 оны мөн үетэй харьцуулахад зөрчил гаргасан гадаадын иргэн 2.6 дахин, зөрчил гаргасан уригч иргэн 2 дахин, албадан гаргасан гадаадын иргэн 2 дахин өсөж, зөрчил гаргасан уригч хуулийн этгээд 25.0 хувиар буурсан байна.

Эх сурвалж: ГИХГ

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Тод мэдээ

Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэрэгжинэ

Огноо:

,

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлнэ.

НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 14-ний 231 тоот тогтоолоор “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)”-г баталсан.

Төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудад НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг сурталчлан таниулах, Засгийн газраас баталсан үндэсний төлөвлөгөөг танилцуулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн жишээн дээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрхэд хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлэх юм. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ ирүүллээ

Огноо:

,

Сонгуулийн ерөнхий хороонд Үндэсний аудитын газар улс төрийн 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтийг өчигдөр (2024.04.25) хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт 2024 оны гуравдугаар сарын 22-24-ний өдөр хүргүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.10 дахь хэсэгт “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.” гэж заасан.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр олимпын эрхийн тэмцээнд оролцоно

Огноо:

,

Туркийн Станбул хотноо ирэх тавдугаар сарын 9-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах олимпын эрх олгох сүүлчийн буюу дэлхийн эрхийн тэмцээнд Монголын сонгомол бөхийн холбооны 2 тамирчин, дасгалжуулагчийн хамтаар оролцоно.
 
Тодруулбал, 60 кг-д Батхуягийн Мөнх-Эрдэнэ, 97 кг-д Балтмөнхийн Бадамдорж нар дасгалжуулагч С.Мөнхсүхийн удирдлага дор олимпын эрхийн төлөө өрсөлдөх гэж байна.
 
Б.Мөнх-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн бөхийн чөлөөт барилдааны олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээнд амжилттай оролцож хагас шигшээд шалгарсан бол Б.Бадамдоржийн хувьд сонгомол бөхийн ААШТ-д хүрэл медалийн төлөө барилдаж, V байрт шалгарч байсан гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ4 минутын өмнө

Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэр...

Тод мэдээ6 минутын өмнө

Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтэ...

Тод индэр9 минутын өмнө

Г.Золбоо: 2024 оны эхний улиралд манай улсын эдийн засаг, төсвийн үз...

Тод мэдээ20 минутын өмнө

Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр олимпын эрхий...

Тод мэдээ26 минутын өмнө

ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж ...

Тод мэдээ32 минутын өмнө

Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчлэн ...

Тод мэдээ36 минутын өмнө

Улирлын чанартай харшлыг ханиад, томуугийн шинж тэмдгээс хэрхэн ялга...

Өнөөдөр42 минутын өмнө

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Өнөөдөр47 минутын өмнө

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана

Өнөөдөр51 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Тод мэдээ2024/04/25

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Тод мэдээ2024/04/25

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Тод мэдээ2024/04/25

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих...

Тод мэдээ2024/04/25

Д.Цолмон пара туялзуур сэлэмний Ази тивийн хүрэл медалийн болзол хан...

Тод мэдээ2024/04/25

"Хангай" зочид буудлын эзэмшигчид татвараа нөхөж төлөх, ба...

Тод мэдээ2024/04/25

ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс...

Өнөөдөр2024/04/25

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохио...

Өнөөдөр2024/04/25

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жог...

Өнөөдөр2024/04/25

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар

Өнөөдөр2024/04/25

Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Тод мэдээ2024/04/24

Хүүхдийг 2 нас, ихэр бол 3 нас хүртэл харж буй эх, эцгийн ЭМД-ын шим...

Тод мэдээ2024/04/24

Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгал...

Тод мэдээ2024/04/24

Төв магистрал замуудыг бүхэлд нь хучна

Тод мэдээ2024/04/24

"Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчид авах асу...

Өнөөдөр2024/04/24

Ээждээ зориулсан үг

Тод мэдээ2024/04/24

“Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” Нью-Йорк хотно...

Тод мэдээ2024/04/24

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Өнөөдөр2024/04/24

Финлянд болон Эстонид байгалийн гамшигт үзэгдэл болжээ

Өнөөдөр2024/04/24

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Тод мэдээ2024/04/22

Гуйлгачин монгол "гурилаар хараат" боллоо

Санал болгох