Өнөөдөр
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.12.16/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Эдийн засгийн байнгын хороо |
Засгийн газар Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
09.00 |
334 тоот |
2 |
Эдийн засгийн байнгын хороо |
Засгийн газар Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Их засаг” |
Өнөөдөр
Бороо орох үед замын түгжрэл яагаад нэмэгддэг вэ
Өнөөдөр
АТГ: Сонгуульд нэр дэвшигч нарт зориулсан гарын авлагыг гаргалаа
Авлигын эсрэг хууль болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газрын https://meduuleg.iaac.mn мэдүүлгийн цахим системд үүсгэн, бүртгэх, мөн http://xacxom.iaac.mn цахим сүлжээнд нээлттэй байршуулж олон нийтэд мэдээлэх үүргийг Авлигатай тэмцэх газар хүлээдэг.
Энэ хүрээнд уг сонгуульд нэр дэвшигч нараас Хөрөнгө, орлогын мэдүүлгээ цахим системд хэрхэн мэдүүлж, баталгаажуулах талаарх гарын авлагыг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран гаргалаа. Гарын авлагатай ЭНД дарж танилцана уу.
Хэрэв нэр дэвшигч нь 2023 оны мэдүүлгээ өмнө нь тус газрын https://meduuleg.iaac.mn мэдүүлгийн цахим системд 2024 онд мэдүүлсэн бол дахин гаргах шаардлагагүй юм.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2024 оны тавдугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутаг болон Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 7-12 хэм, Алтайн өвөр говиор 23-28 хэм, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгороор 18-23 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 8-10 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 7-9 хэм дулаан байна.
2024 оны тавдугаар сарын 11-нээс 2024 оны тавдугаар сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд Онон, Улз, Халх голын сав газраар, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, 13-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 11, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.
Сэтгэгдэл