Тод мэдээ
Киоскоос бүх төрлийн лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсэг авах боломжтой болно
Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгоно гэвэл иргэдэд үйлчилгээ авах бүх төрлийн сонголт өгөх хэрэгтэй. Зөвхөн гар утасны аппликейшнээр үйлчилгээ ав гэх нь ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ухаалаг утасгүй, интернэт датагүй хүмүүст бэрхшээл дагуулдаг.
Тийм ч учраас шилжилтийн цаг үед төсвийн мөнгө үрэхгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр хувийн байгууллагууд болон банкнаас гаргасан киоскуудыг ХУР сервистэй холбох гэрээг манай яамнаас хийж 21 аймаг, 9 дүүрэгт нийт 600 гаруй киоск байршуулахаар төлөвлөж байна.
Өчигдөр E-Mongolia хурдан киоскны үйлчилгээ бэлэн болсон байгаатай танилцлаа. Бүх төрлийн лавлагаа, тоон гарын үсэг авах үйлчилгээг тус киоск үзүүлнэ. Цаашдаа Хаан банк, Голомт банкны киоскууд ч төрийн үйлчилгээ үзүүлж иргэдийн цагийг хэмнэхэд хамтарч ажиллана гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
-
Тод мэдээ2022/08/12
Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хэрэгжилт
-
Өнөөдөр2022/12/06
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна
-
Тод индэр2022/11/09
У.Хүрэлсүх: 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх...
-
Тод мэдээ2021/06/08
13 мянга гаруй зээлдэгч ХАА-г дэмжих зээл авчээ
Сэтгэгдэл