Тод мэдээ
Он гарснаас хойш импортоор нийт 7145.6 сая ам.долларын бараа, түүхий эд оруулжээ
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1056.5 сая ам.доллар буюу 14.8 хувь, эрдэс бүтээгдэхүүн 1580.8 сая ам.доллар буюу 22.1 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1382.9 сая ам.доллар буюу 87.5 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 899.2 сая ам.доллар буюу 12.6 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1305.5 сая ам.доллар буюу 18.3 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 695.9 сая ам.доллар буюу 9.7 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 518.9 сая ам. доллар буюу 7.3 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 81.4 хувь ногдож байна.
Манай улс дэлхийн 155 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 34.7 хувь; ОХУ-д 30.3 хувь; Япон-д 8.1хувь; БНСУ-д 5.0 хувь; АНУ-д 3.0 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 81.0 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: ГЕГ
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл