Чөлөөт бүс
"Увс нуур" дуу хөшөөтэй боллоо

Үндэсний бөхийн ууган галуудын нэг “Увс нуур" галын 20 жилийн ойд зориулан УИХ-ын гишүүн, БОАЖ-ын яамны сайд, "Увс нуур" галын тэргүүн Н.Цэрэнбатын санаачилгаар "Увс нуур" дууны гэрэлт хөшөөг өнөөдөр Увс нуурын хөвөөнөө босголоо.
Хөшөөний нээлтийн арга хэмжээнд Увс нуур галын тэргүүн Н.Цэрэнбат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Монгол Улсын аварга О.Балжинням, Монгол Улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, аймгийн удирдлагууд, “Увс нуур” дууны ая зохиогч МУГЖ Г.Тэрбиш, үг зохиогч Г.Жанчив гуайн дүү Г.Дамдин болон Увс аймгийн болон хөрш зэргэлдээх ОХУ-ын Тува улсын төлөөлөгчид, иргэд оролцжээ.
Энэ үеэр Дэчинравжаалин хийдийн лам хуврагууд ном хурлаа. "Увс нуур" дууг Увс аймгийн сүлд дуу болгох шийдвэрийг 2008 онд Увс аймгийн ИТХ-аас баталж байсан юм.
Чөлөөт бүс
Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна
Чөлөөт бүс
Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлээрэй
Хаврын улиралд буюу гуравдугаар сарын сүүлээс хачигт халдварын өвчлөл нэмэгддэг. Өнгөрсөн 2003-2024 онд хачигт халдварын нийт 3080 тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 2025 оны гуравдугаар сарын 16-наас буюу хачгийн улирал эхэлснээс хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн ХӨСҮТ-д ханджээ.
Улмаар ХӨСҮТ-ийн нэгдүгээр тасагт хачигт риккетсиоз оношоор таван хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эдгээр хүмүүс Төв, Завхан аймаг, Багануур дүүрэгт хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй.
Хачигт хазуулсан тохиолдолд халуурах, толбон гөвдрүүт тууралт гарах, хазуулсан хэсэг хавдаж улайх, нүдний салст улайх зэрэг зовуурь илэрдэг. Иймээс агаар салхинд гарч, аялж зугаалахдаа малгай, тод өнгийн битүү хувцас өмсөж, 1-2 цаг тутамд өөрийнхөө болон хамт яваа хүмүүсийнхээ хувцсанд хачиг наалдсан эсэхийг сайтар шалгаж, хачигт хазуулахаас сэргийлээрэй.
Мөн хачигт хазуулсан тохиолдолд хэрхэн зөв арга хэмжээ авах талаар ХӨСҮТ-ийн цахим хуудаснаас харах боломжтой.
Чөлөөт бүс
10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ
Металл утас, усан хээ, тасралттай металл утсан болон товгор элемент, холограм дардас бүхий Соёмбо, хэт ягаан туяанд гэрэлтэж харагдах хамгаалалтын элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хамгаалалтын элемент бүхий уг мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд ашиглаж байна.
Сонирхуулахад, 5000-ын дэвсгэртийг мөн 1995 онд, 1000-ын дэвсгэртийг анх 1993 онд гүйлгээнд гаргасан бөгөөд мянгатын дэвсгэртийг найман удаа шинэчлэн хэвлүүлжээ.
-
Тод мэдээ2021/10/25
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараа...
-
Өнөөдөр2020/11/24
Өнөөдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
Тод индэр2020/06/24
Сонгуулийн ирцийн мэдээ /12:00 цагийн байдлаар/
-
Тод мэдээ2023/05/17
“Асуудлаас шийдэл рүү” сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориу...