Тод мэдээ
Экспорт 22.1 хувиар буурчээ
Монгол Улс 2022 оны эхний 9 сард нийт 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 8.8 тэрбум ам.доллар, импорт 6.4 тэрбум ам.доллар байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.6 (31.2%) тэрбум ам.доллароор, экспорт 2.4 (36.9%) тэрбум ам.доллароор, импорт 1.2 (24.0%) тэрбум ам.доллароор тус тус өсжээ. Харин 2022 оны 9 дүгээр сард экспорт өмнөх сараас 285.9 (22.1%) сая ам.доллароор, импорт 80.4 (9.6%) сая ам.доллароор тус тус буурсан байна.
Тод мэдээ
Монголын хэл хуурчдын анхдугаар чуулган боллоо
Монгол угсаатан Хэл хуурчдын холбооноос санаачлан Соёлын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority, Соёлын Өвийн Үндэсний Төв, Tumen Ekh ensemble/official page/, Монголын Үндэсний Соёл, Амралтын хүрээлэн дэмжин Монголд анх удаа Хэл хуурчдын анхдугаар чуулганыг зохион байгууллаа.
Чуулга уулзалтаар хэл хуур тоглооч, өвлөн уламжлагч, судлаач, урлаачдыг бүртгэлжүүлэх, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхийн зэрэгцээ хэл хуурыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, хэл хуур хөгжмийн хэрэглээг нэмэгдүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй судлан, хэл хуур хөгжмийн үйлдвэрлэл болон тоглолтын стандартыг бий болгох Монгол Угсаатан Хэл Хуурчдын Холбооны хэтийн зорилго, зорилтыг хэлэлцэж, Монголын Хэл хуурчдын Үндэсний наадмыг жил бүр Соёлын яамны ажлын хүрээнд зохион байгуулж байх боллоо гэж Соёлын яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
И МАРТ нь STARLINK компанийн төхөөрөмжүүдийн Монгол дахь АЛБАН ЁСНЫ БОРЛУУЛАГЧ боллоо
Тун удахгүй STARLINK компаниас иргэд, бизнесийн байгууллагуудад зориулсан төхөөрөмжүүдийг үйлдвэрлэгчийн баталгаат хугацаатай, олон нийтэд зарласан үнээр буюу ямар нэгэн нэмэгдэлгүйгээр Имартын салбар дэлгүүрүүдээс болон Emartmall.mn-c худалдан авах боломжтой болж буйг дуулгахад таатай байна.
Та төхөөрөмжийн урьдчилсан захиалга өгөх болон мэдээлэл авахыг хүсвэл. 91063933 starlink@e-mart.mn хаягаар холбогдоно уу.
Тод мэдээ
“Сонгуулийн боловсрол” клубийн ээлжит уулзалт болов
“Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, судлаачдын клубийн ээлжит уулзалт, мэдээлэл 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр боллоо.
Уулзалтаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан мэдэгдлийг танилцуулж, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, гаргуулахгүй байх, шийдвэрлэх асуудлаар бүх шатны цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Мөн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдлын дагуу шалгаж байгаа хэргийн тоон мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Саруул өгсөн.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны загварын талаар сонгуульд оролцож бүх талаас нээлттэй санал авсны үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хороо баталсныг мэдээллээ. Саналын хуудас нь 48 гишүүнийг сонгох пропорционал системээр сонгох хэсэг, нөгөө нь 78 гишүүнийг сонгох мажоритар тогтолцооны хэсэг гэсэн хоёр хэсгээс бүрдэхийг танилцуулав. Энэ сарын 17-19-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулах “Номын баяр”-ын үеэр саналын хуудасны загварыг сонгогчдод танилцуулахаа мэдээлсэн юм.
“Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, судлаачдын ээлжит уулзалтад 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч оролцлоо гэж СЕХ-ноос мэдээллээ.
-
Тод мэдээ2021/07/01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрдэмтдийг дэмжин ажиллана
-
Тод мэдээ2022/11/30
Монгол Улс БНСУ-тай хамтран нисэхийн сургууль байгуулна
-
Тод мэдээ2023/04/13
2023 онд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг ...
-
Өнөөдөр2021/06/21
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
Сэтгэгдэл