Дэлхий нийтээр..
Гаалийн байгууллагаас анхааруулж байна
Сүүлийн жилүүдэд иргэд цахим худалдаагаар бараа бүтээгдэхүүн захиалах, худалдан авах нь нэмэгдэж, улс хоорондын шуудан илгээмжээр үйлчлүүлэх иргэдийн тоо ч тасралтгүй өссөөр байна.
Гаалийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу хувь хүний (Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсны дагуу байнга болон түр оршин суугаа гадаадын иргэд) нэр дээр илгээсэн илгээмж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй бараа, мөн ижил төрлийн хоёроос илүүгүй бараа, эд зүйлийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж улсын хилээр нэвтрүүлж байна.
Гэтэл сүүлийн үед гар утасны бизнес эрхлэгч зарим иргэд өндөр технологийн, үнэ шингэсэн барааг хилээр оруулж ирэхдээ хуулийн дээд дурдсан заалтад нийцсэн мэт харагдуулах зорилгоор бусдын бичиг баримтыг ашиглан татвараас зайлсхийх, зарим тохиолдолд иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар ашигласан байж болзошгүй байгааг нийт иргэддээ анхааруулж байна.
Иймд гадаад улс орноос өөрийн нэр дээр бараа, илгээмж захиалж авсан иргэдийг бичиг баримттайгаа ирж бараа, илгээмжээ гаалийн хяналт, шалгалтад хамруулж хүлээн авах, биечлэн ирэх боломжгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө ирүүлэх шаардлагыг тавьж байгаа бөгөөд таны бичиг баримт зөрчилгүй бол гаалийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу таны бараа, илгээмжийг татварын хөнгөлөлт, чөлөөлтөд хамруулан саадгүй олгож байгаагаа мэдэгдэж байна. Мөн дээрх бараа нь Монгол Улсын хилээр оруулахыг хориглож хязгаарласан бараа биш тул хуульд заасан татвар хураамжаа төлсөн хэн ч хүссэн тоо хэмжээгээрээ импортлох боломжтой.
Иргэдийг ганц ширхэг гар утас худалдаж авахад нь гаалийн байгууллага саад учруулж байгаа мэтээр худал мэдээлэл сошиал сувгаар тарааж байгаа этгээдүүд нь өөрсдөө гадаад улсаас гар утас нийлүүлэх бизнес эрхэлдэг, иргэдийн гараас гарт барааг хүргэнэ гэсэн баттай бус сурталчилгаа хийж цахимаар захиалга авч, барааг нийлүүлэхдээ гаргасан зөрчил гэмт үйлдлээ нуун дарагдуулах, татвараас зайлсхийх зорилгоор зориуд үндэслэлгүй мэдээлэл тарааж байх болзошгүй тул иргэд интернэтээр бараа бүтээгдэхүүн захиалахдаа мэдээллийг нягтлан шалгаж аливаа эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахыг анхааруулж байна.
Зураг: Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар болон Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраар I-Phone маркын ухаалаг гар утас, тэдгээрийн дагалдах хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тохиолдлуудаас…
Эх сурвалж: ГЕГДэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2022/11/25
Ослоос зайлсхийхийн тулд өмнөө яваа тээврийн хэрэгслээс 4 секундийн зай барихыг ...
-
Дэлхий нийтээр..2021/04/16
Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 13 байршилд зарлала...
-
Үйл явдал2021/08/23
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2021/08/17
УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын мэргэжлийн хөгжлийг дэмжих ээлжит сургалт б...
