Тод мэдээ
Боловсролын салбарын хурдасгуур санаачилга хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлнэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын Ази, Номхон далайн бүсийн дарга Жүү-Ок Лиг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Боловсролын салбарын хурдасгуур (Education Accelerator) санаачилга болон 2023 онд болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөв.
Энэхүү санаачилга нь аж үйлдвэрлэлийн IV хувьсгалыг хэрэгжүүлэх шаардлагатай боловсролын хандлага буюу төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны загвар бий болгох, бага, дунд боловсрол, сургалтын тогтолцоог шинэчилж ирээдүйн эдийн засаг, нийгэмд шаардагдах ур чадвартай гишүүдийг бэлтгэх зорилготой. Энэ хүрээнд мэдлэг, туршлага солилцох түншээр Финланд улстай хамтран ажиллаж байгаа бөгөөд Бангладеш, Өмнөд Африк улсад төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Уулзалтаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй Боловсролын салбарын хурдасгуур санаачилга хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцохоо хэлэв. Санаачилгыг хэрэгжүүлэгч бусад улс орнуудын сайн туршлага, үр дүнгээс хуваалцахад таатай байгаагаа илэрхийллээ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
-
Тод мэдээ2021/11/29
Нийслэл ирэх онд 1 их наяд 642.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж...
-
Тод мэдээ2022/03/02
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулан ...
-
Тод мэдээ2021/05/13
Архаг, суурь өвчтэй иргэдийг дархлаажуулах гурван цэг ажиллаж байна
-
Тод мэдээ2020/08/12
“Житайм” сүлжээний хохирогч, иргэний хариуцагчдын анхааралд
Сэтгэгдэл