Тод индэр
“Эмэгтэй Парламентчдын анхдугаар чуулган”-д УИХ-ын дарга Г. Занданшатар оролцож үг хэллээ

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жил, орчин цагийн парламент үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан “Эмэгтэй Парламентчдын анхдугаар чуулган”-ыг УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төслөөс хамтран зохион байгуулж байна. Тус чуулганд УИХ-ын дарга Г. Занданшатар оролцож үг хэллээ.
УИХ-ын дарга хэлсэн үгэндээ эмэгтэй гишүүд улсынхаа хууль тогтоох дээд байгууллагад ард түмнийхээ олонхийн саналаар сонгогдон ажиллахдаа нийгмийн хүч сул бүлгүүдийн дуу хоолой болохын зэрэгцээ гэр бүлийн, хөдөлмөрийн, боловсролын, эрүүл мэндийн гээд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт давамгайлдаг, амин чухал салбаруудын хуулиудад илүү идэвх санаачилгатай ажиллаж ирсэн гэдгийг онцлоод Улсын Их Хурал улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендэрийн тэгш байдлыг хангах зорилгоор 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг батлан хэрэгжүүлсэн нь Ази, Номхон далайн бүсдээ ийм хууль баталсан анхны орон болсон гэдгийг тодотголоо.
Түүнчлэн улс орноо хөгжүүлэх, хүний эрх, хууль ёсыг дээдэлсэн тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд Та бүхний манлайлал нэн чухал. Мөн D Parliament талбараар дамжуулан цахим хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан парламентынхаа үйл ажиллагааг тасралтгүй дэмжиж ажиллахыг хүсье. Бид мөр зэрэгцэн зүтгэж байж хэцүү бэрхийг туулж, улс гэрээ төвхнүүлж ирсэн түүхтэй гэсэн юм.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.
Тод индэр
Д.Батбаатар: Тээврийн салбарын хүндрэлээс яаж гарах вэ?
-
Тод мэдээ2020/11/24
Төмөр замын хэмжээнд 15 622 хүнийг шинжилгээнд хамруулаад байна
-
Тод индэр2020/07/22
Боловсрол, шинжлэх ухааны сайд сурагчдын төлөөллийн саналыг сонсов
-
Өнөөдөр2024/10/10
2024 оны өвлийн Монгол хэл, бичгийн шалгалт болон Элсэлтийн шалгалтын хуваарь га...
-
Тод мэдээ2019/08/07
Ажлын дэд хэсгийн ахлагчид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг бариг...