Тод мэдээ
Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа
Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа.
Эмээлтэд мах, махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоон битүүмжилж, махнаас авсан дээжийг шинжилгээнд өгсөн, хариу нь маргаашаас гарна гэдгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун энэ үеэр хэлсэн юм.
МХЕГ-ын дарга Б.Баасандорж “Эм Ди Си Пи” компанийн дулааны аргаар боловсруулсан махнаас илэрсэн цардуул нь формальдегид гэх бодисын агууламжтай байсан асуудлыг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж, нийслэлийн Порукрорын газарт шалгаж эхэлсэн тухай ажлын хэсгийн хуралдаанд танилцууллаа.
Шадар сайд С.Амарсайхан ажлын хэсгийнхэнд монгол хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой хүнсний аюулгүй байдлын тухайд үүсээд буй асуудлыг онцгой анхаарах, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний чанар эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэх чиглэлээр авах арга хэмжээ, цаашид экспортын үйл ажиллагаанд ч хийх хяналт шалгалтыг хэрхэн чангатгах тухай саналаа боловсруулж, яаралтай эцэслэн нэгтгэж Засгийн газрын хуралдаанд оруулахыг үүрэг болгосон юм гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл