Бидэнтэй нэгдэх

Тод зураг

Олон улсын чанарын менежментийн стандартыг нэвтрүүлсэн эмэгтэйчүүдийн анхны эмнэлэг

Огноо:

,

Сэтгүүлч:

Эмэгтэйчүүдийн аарцагны  булчин чангалах физик эмчилгээг Монгол улсад 2016 оноос нэвтрүүлсэн “La Sante” эмнэлэг дахин шинээр Францын “Афнор” группын чанарын менежментийн ISO 9001:2015 стандартыг эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүллээ.

Аарцаг үтрээний булчин сэргээн засах дэлхийн стандартад нийцсэн эмчилгээг Монголд анх удаа нэвтрүүлсэн энэхүү эмнэлэг нь “Эрүүл монгол эмэгтэй Элэг бүтэн гэр бүл” гэсэн сайхан уриатай ажилладаг.  Тиймээс өнгөрсөн 4 жилийн хугацаанд монголын эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудал, өвчлөлүүдийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гэр бүлүүдийн харилцаа, амьдралын чанарыг дээшлүүлэх, гэр бүлээс гадуурх харилцааг багасгах зорилтот эмчилгээг монголын хөрсөн дээр амжилттай буулгасан бөгөөд нөхөн үржихүйн эрхтэний эрүүл ахуй бэлгийн боловсрол урьдчилан сэргийлэх зөв дадал хэвшил суулгах гэх зэрэг нийгмийн эрүүл мэндийн салбар үнэтэй хувь нэмрээ оруулан хувьсал авчирсан хамт олон билээ.

Энэ удаад дэлхийн хэмжээний Монгол эмнэлэг гэдгээ батлан чанарын менежмэнтийн iso 9001ийг хэрэгжүүлснээр үйлчлүүлэгчдэд үр дүнтэй, сэтгэл хангалуун, эрсдэлгүй эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна. Тус эмнэлэг эмч мэргэжилтнүүдийнхээ мэргэжлийн ур чадвар, ёс зүйг олон улсын жишигт хүргэж,  тав тух аюулгүй таатай орчинд бүх үйлчлүүлэгчидээ тэгш үйлчилж, хэрэгцээ шаардлагыг хангаж чадсанаараа манлайлагч эмэгтэйчүүдийг нэгтгэсэн хувийн хэвшлийн хамгийн анхны эмнэлэг хэмээн хүлээн зөвшөөрөгджээ.

Учир нь тус эмнэлгийн эмч, ажилтнууд үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангасан дарах зорилтыг дэвшүүлэн ажилладаг аж. Үүнд:

    ҮР ДҮНТЭЙ – Тусламж хүртэж болох хүмүүст шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан үр ашигтай тусламж үйлчилгээ үзүүлэх, /зөвхөн тус хүргэх төдий биш/
    ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТӨВТЭЙ – Үйлчлүүлэгчийн сонголт, хэрэгцээ болон чанарыг хүндэтгэн, өвчтөн хувь хүний асуудлыг шийдэж байх.
    ЦАГ ХУГАЦААНД НЬ ҮЙЛЧИЛГЭЭГ ШУУРХАЙ ЧАНАРТАЙ ХҮРГЭХ – Үйлчилгээ авч буй болон үзүүлж байгаа хүмүүсийн хүлээгдэл чирэгдлийг багасгах
    БҮТЭЭМЖТЭЙ – Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хүч хөдөлмөр, бодол санаа зэргээ дэмий үр ашиггүй зарцуулалтаас зайлсхийх
    ТЭГШ ШУДАРГА– Хувь хүний шинж байдлаас үл шалтгаалан (хүйс, яс үндэс, газарзүйн байрлал, нийгэм эдийн засгийн байдал) тусламж үйлчилгээг хүргэх

“Ласанте” эмнэлгээс үйлчлүүлэгч нартаа барьж буй ТУСГАЙ ЗЭРЭГЛЭЛИЙН БЭЛГИЙН КАРТУУД-ыг танилцуулья.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод зураг

Сэлбэ 20 минутын хот

Огноо:

,

Гэр хорооллыг орон сууцжуулах “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд нийт 113 блок орон сууц барих юм.

Үүнээс 93 блок орон сууц есөн давхар, 20 блок орон сууцыг 12 давхар барина. Өнөөдрийн байдлаар зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг гүйцэтгэж байна.

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана

Огноо:

,

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.

Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.

Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.

Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.

Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.  

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Огноо:

,

П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж,  9 цаг 40 минутад үднэ.

Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/10/16

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчл...

Үйл явдал2026/10/16

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

Үйл явдал2026/10/16

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтр...

Үйл явдал2026/10/16

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Үйл явдал2026/10/16

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын а...

Үйл явдал2026/10/15

МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Хэн юу хэлэв...2026/10/15

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүх...

Хэн юу хэлэв...2026/10/15

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн ...

Үйл явдал2026/10/15

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн са...

Үйл явдал2026/10/15

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсг...

Үйл явдал2026/10/15

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Үйл явдал2026/10/15

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-...

Үйл явдал2026/10/15

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг...

Үйл явдал2026/10/13

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ...

Үйл явдал2026/10/13

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Үйл явдал2026/10/13

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний х...

Үйл явдал2026/10/13

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн...

Дэлхий нийтээр..2026/10/12

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Үйл явдал2026/10/12

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүү...

Үйл явдал2026/10/12

Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулла...

Үйл явдал2026/10/12

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуу...

Үйл явдал2026/10/12

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэм...

Үйл явдал2026/10/12

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчо...

Үйл явдал2026/10/12

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1....

Хэн юу хэлэв...2026/10/12

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Үйл явдал2026/10/01

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл ба...

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Үйл явдал2026/10/01

Жетро монголд салбараа нээнэ

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээли...

Үйл явдал2026/10/01

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлал...

Санал болгох