Тод мэдээ
Шувуут нуурын арал дээр мод тарив

Олон улсын худалдаа логистикийн төв ХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод тарих өдөрлөгийг өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа.
Тус компани нь 2024 он хүртэл 10 мянган мод тарихаар төлөвлөсөн. Өнгөрсөн жил Авто худалдааны цогцолборт 2000 мод тарьсан бол энэ жил 3500 мод тарьжээ. Ингэхдээ манай улсад хамгийн сайн ургадаг хайлаас 3000, шар хуайс 250, гүйлс 300, монос 50 ширхгийг тарьсан байна. Моднуудын онцлогоос хамаарч гурван хэсэгт хуваан суулгасан бөгөөд Шувуут нуурын арал дээр аврах завиар очиж, мод тарьсан юм.
Бүх нийтээрээ мод тарихад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын алба, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, 195 дугаар цэцэрлэг, “Нэт капитал” ББСБ, “Шунхлай” ШТС зэрэг байгууллага хамт олноороо оролцсон бөгөөд авто худалдааны цогцолборт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд, түрээслэгчид өргөнөөр оролцлоо.
Цаашид тус байгууллага нь долоон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд эдгээр төслийн хүрээнд дэд бүтэц, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх юм.
Олон улсын худалдаа логистикийн төв ХК-ийг “Авто худалдааны цогцолбор” нэрээр нь хүмүүс илүүтэй мэднэ. Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд агаар, хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зорилгоор нийслэл хот доторх автомашин, тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалдаг зах, цэгүүдийг нэгтгэн нүүлгэхээр заасан. Энэхүү ажлыг “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ хариуцан ажиллахаар болж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 18 дугаар тогтоолоор уг газрыг байгуулсан бол НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 28 дугаар тогтоолоор Олон улсын худалдаа логистикийн төв ХК болгон өөрчлөн байгуулсан юм гэж Олон улсын худалдаа логистикийн төв ХК-иас мэдээллээ.Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2024/06/19
Үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 1917 айл өрх байна
-
Өнөөдөр2025/06/17
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
-
Тод мэдээ2023/08/17
“UB Food festival 2023” наймдугаар сарын 18-20-нд Сүхбаатарын талбай...
-
Тод мэдээ2023/05/10
Мал аж ахуйн хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслүүд...