Тод индэр
Дараа нь төлдөг шатахуун

СКАЙТел аппликэйшн болон *123# тусгай дугаарт залгаж үйлчилгээг аваарай.
Хэрхэн дараа төлдөг шатахуунаа авах вэ?
Хэрэглэгч та СКАЙтел аппликэйшний хамтарсан урамшуулал цэс рүү орж:
- Үргэлжлүүлэх товчийг дaрснаар гэрээний нөхцөл гарч ирнэ. Зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд дараагийн цэс рүү шилжих болно.
- Зээлийн эрх цэс рүү орж зээлийн хэмжээгээ шалгах боломжтой.
- Зээл авах цэс рүү орж зээл авах хэмжээгээ оруулсны дараа танд ТАН КОД ирэх болно.
- Ta ТАН кодоо Шунхлай ШТС-ын ажилтанд үзүүлээд үйлчилгээгээ аваарай.
- *123# дугаарт залгaснаар үйлчилгээний эрх болон зээл авах боломжит дүн харагдана.
- Зээл авах цэс рүү орж зээл авах хэмжээг оруулснаар 6 оронтой ТАН код ирнэ.
- ТАН кодоороо Шунхлай ШТС-аас үйлчилгээгээ аваарай.
- SKYtel app дээр “зээлийн нөхцөл” –г зөвшөөрч баталгаажуулсан хэрэглэгчид энэхүү үйлчилгээг авах эрх нээгдэн.
- ТАН КОД-н хүчинтэй хугацаа 30 минут.
- Та төлбөрөө 15 хоногийн дотор төлөх боломжтой.
- Төлбөрөө төлснөөр дахин үйлчилгээ авах эрх нээгдэнэ.
- МОНГОЛдоо дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид багцынхаа үнэд тааруулж шатахуунаа авах боломжтой. (Өөрөөр хэлбэл МОНГОЛдоо 40 багцын хэрэглэгч 40,000 төгрөгт шатахуунаа авах боломжтой)
Андройд аппликэйшн энд дарж татаж авна уу.
iOS аппликэйшн энд дарж татаж авна уу.
Шунхлай Улаанбаатар дахь салбар станцуудын байршил
Энд дарж байршлуудыг шалгана уу
|
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.
Тод индэр
Д.Батбаатар: Тээврийн салбарын хүндрэлээс яаж гарах вэ?
-
Өнөөдөр2021/11/04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Өнөөдөр2024/10/14
Скай ресортооc Их Тэнгэр хүртэлх замыг хэсэгчлэн хааж засварлана
-
Тод мэдээ2024/07/19
Улаанбаатар хот орчмоор долоодугаар сарын 20, 21-ний өдрүүдэд аадар орох төлөвтэ...
-
Тод мэдээ2020/08/31
Цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээнэ