Тод мэдээ
Санхүүгийн зохицуулах хороо мэдэгдэл гаргалаа
Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбоотой харилцааг зохицуулах зорилгоор УИХ-аас Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг 2009 оны долдугаар сараас мөрдөж эхэлсэн. Дээрх хуулийн дагуу банканд Монголбанк, банкнаас бусад хуулийн этгээд, иргэнд Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт тавих зохицуулалттай тул хууль зөрчсөн аливаа үйлдлийг тухай бүрт нь таслан зогсоож, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх замаар хэрэгжилтийг хангаж ажилладаг.
Сүүлийн үед зарим иргэн, хуулийн этгээд гадаад валют, бусад тооцооны нэгжээр үнэ тогтоож, төлбөр тооцоог гүйцэтгэсэн мөн олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зар сурталчилгаа явуулсан хууль бус үйлдэл ихээр гаргаж байна. Иймд хууль зөрчсөн энэ үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн дагуу дөрвөн мянгаас дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах тул хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлаж ажиллахыг анхааруулж байна. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн иргэн, хуулийн этгээдтэй холбоотой бодит мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны 51-261275, 51-261659 утсаар болон mntugrug@frc.mn цахим хаягаар тогтмол хүлээн авч байна.
Та энд дарж холбогдох хуультай танилцана уу.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Тод мэдээ
Монгол Улс нэгдүгээр улиралд 17.6 сая тонн нүүрс экспортлов
Монгол Улс нэгдүгээр улиралд 17.6 сая тонн нүүрс экспортолжээ. Тодбуулбал, 2024 оны 1-5 дугаар сарын 1 хүртэл манай улс 17.6 сая тонн нүүрс экспортолсон дүн мэдээ байна.
Үүнээс Гашуунсухайт боомтоор 12.7 сая.тн, Шивээхүрэн боомтоор 7.1 сая.тн, Ханги боомтоор 2.4 сая.тн, Замын-Үүд боомтоор 1 сая.тн, Булган боомтоор 1 сая.тн, Бичигт боомтоор 584 мян.тн, Хавирга боомтоор 7 мян.тн, нийт 25 сая.тн нүүрс экспортолсон байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай тэмцэнэ
2024 онд Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн 3000 га-д ойн хөнөөлт, хортон шавжтай тэмцэх ажил хийнэ.
Монгол Улсад хэрэгжиж буй “Эрүүл ой” төслийн хүрээнд Монгол Улсад газраар ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэж байгаа арга технологитой газар дээр нь танилцах, гадаадын эрдэмтдээс туршлага судлах сургалтад МУИС-ийн судлаачид, ЗГХА Ойн газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Ойн хөнөөлт шавжтай тэмцэх үйл ажиллагаа эрхлэгчдийн холбоо” зэрэг байгууллагууд хамтран оролцлоо.
Америк, Канад улсаас ирсэн эрдэмтэд Монгол орон хөнөөлт шавжтай тэмцэхдээ дэвшилтэт технологи ашиглаж байгааг онцоллоо. Цаашид Монгол орны ойн эрүүл байдлыг хамгаалах, хадгалах талаар зөвлөмж боловсруулж хүргүүлнэ.
2024 онд Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай онгоцоор тэмцлийн ажил хийхээр төлөвлөөд байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Тод мэдээ
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа
-
Тод мэдээ2023/01/05
Улс төрд нөлөө бүхий зарим этгээдийн хамаарал бүхий этгээд төрд удирдах алба хаш...
-
Тод мэдээ2023/01/24
Нийт нутгийн 70 гаруй хувь нь цастай байна
-
Тод зураг2020/01/06
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
-
Тод зураг2020/05/04
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй газруудад санал хүргүү...
Сэтгэгдэл