Бидэнтэй нэгдэх

Үйл явдал

БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин мэндчилгээ дэвшүүллээ

Огноо:

,

Сэтгүүлч:

- ХЯТАД, МОНГОЛ ХОЁР УЛС ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 70 ЖИЛИЙН ОЙГООРОО ШИНЭ ЭРИН ҮЕТЭЙ ЗОЛГОЖ, ХОЁР УЛСЫН ХАРИЛЦААНЫ ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ -

1949 оны аравдугаар сарын 16-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Монгол Улс албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Дипломат харилцаа тогтоосноос хойш энэ 70 жилд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаг ямагт хоёр улсын харилцааны гол чиг баримжаа байсаар байдаг бөгөөд асар их амжилтад хүрэн хоёр улсын ард түмэнд бодит үр өгөөжийг хүртээсээр ирсэн нь хөрш орнуудын дунд найрсаг харилцаан хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон байна.

Дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жил бол хоёр улсын харилцаа тасралтгүй гүнзгийрч, улс төрийн харилцан итгэлцэл улам бэхэжсэн 70 жил байлаа. 70 жилийн өмнө БНХАУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосон, Монгол Улс бол хамгийн түрүүнд Хятад улс байгуулагдсаныг хүлээн зөвшөөрсөн орны нэг юм. 70 жилийн хугацаанд хоёр улс “21-р зууны урт хугацааны, тогтвортой, эрүүл, харилцан итгэлцдэг нөхөрсөг хөршийн хамтын ажиллагааны харилцаа”-г хөгжүүлж, “найрсаг хөршийн харилцан итгэлцэлтэй түншийн харилцаа”, “стратегийн түншлэлийн харилцаа”, “иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа” гэсэн дөрвөн үе шатаар өнөөдрийн хөгжилд хүрсэн. Тэр дундаа, 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад түүхэн айлчлал хийн хоёр улсын бүх салбарын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хурдны замдаа гарч шинэ эрин үе рүү шилжсэн. Талуудын өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрсээр. Хоёр улсын удирдагч нар тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутаг болон өөрсдийн сонгосон хөгжлийн замаа харилцан хүндэтгэж, бие биеийн язгуур эрх ашиг, чухалчилдаг асуудлаа мөн харилцан хүндэтгэхээ олон ч удаа нотолсноор хоёр улсын харилцааны хөгжилд бат бөх улс төрийн суурийг тавьсан юм.

Энэ 70 жил Хятад, Монголын харилцан туслалцсан, харилцан ашигтай хамтран ажилласан 70 жил байлаа. 1950-1960 онд Хятад улс Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихээр олон мянган Хятад барилгачдыг Монгол руу илгээж буцалтгүй тусламжаар үйлдвэрийн барилга, зам гүүр зэрэг маш олон барилга байгууламжийг барьж байгуулсан бөгөөд эдгээрээс зарим байгууламж нь өнөөдрийг хүртэл хэрэглэгдэж Монголын ард түмэн ашиг тусаа хүргэн, Хятад Монголын нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсоор байна. Шинэ эрин үед Хятадын тал Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг бүтээх, “Нэг бүс нэг зам”-г хамтдаа байгуулах зэрэг чухал үзэл санаа, санаачилгын дагуу “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай,  хүртээмжтэй” зарчмыг баримталж, Монгол Улс болон бусад улс оронтой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хөгжлийн үр шимээ хуваалцаж байна. Ши Жиньпин дарга өмнө нь Монгол Улстай харилцахдаа “би хожно, чи хожигдоно, би их чи бага” гэх зүйл байхгүй бөгөөд зарим хамтарсан төслүүд дээр Монголын талын эрх ашгийг илүүтэй харгалзах саналыг  дэвшүүлсэн. Энэ хэдийнэ Хятадын тал Монголын талтай хөгжүүлэх хамтын ажиллагааны тууштай зарчим болсон. Өдгөө талуудын байгуулсан БНХАУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комисс, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл зэрэг механизм “Нэг бүс нэг зам” санаачилга болон “Хөгжлийн зам” стратегийн уялдааг тасралтгүй гүнзгийрүүлж байна. Түүнчлэн талууд Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан ТЭЗҮ-г эхлүүлсэн бөгөөд мөн Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан. 2018 онд Хятад, Монголын худалдааны эргэлт 8.5 тэрбум ам.долларт хүрсэн. Монгол Улс 2018 онд Хятад улстай хийсэн худалдаа 4.5 тэрбум ам.долларын ашигтай дүн гарсан бөгөөд энэ нь Монголын нэг хүнд ногдох дундаж ашиг 1400 орчим ам.доллар байна. Хятад, Монголын хамтын ажиллагаа Улаанбаатар хотын Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал хүртэлх хурдны зам, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж, Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц, Налайхын авто замын төслүүд зэрэг Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн олон том төслөөс эхлээд Монголын ард түмний шинэ орон сууцны барилга, хүнсний хэрэглээний жимс ногоо хүртэл хоёр улсын ард түмэнд цаг ямагт хаа сайгүй үр өгөөжөө өгч байна.

Энэ 70 жил хоёр улсын ард түмний хувьд харилцан ойлголцол, найрамдал зогсолтгүй гүнзгийрсэн жилүүд байлаа. Талууд хоёр улсын төрийн тэргүүн, удирдагч нарын хүрсэн тохиролцооны дагуу Хятад, Монголын Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан комиссын тавцанг ашиглаж хоёр улсын хүмүүнлэгийн солилцоонд ахиц гаргахад түлхэц өгсөөр ирсэн. Ши Жиньпин дарга Монгол Улсад хийсэн айлчлалын үеэрээ мэдэгдсэн Монголын талд Хятадад болох сургалтад хамрагдах 1000 хүний орон тоо, Хятадын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцуулах оюутны тоог 1000-аар нэмэгдүүлэх, Монголын цэргийн албан хаагчдад Хятадад суралцах 500 суралцагчийн орон тоо мөн Монголын талын 500 залуус, 250 сэтгүүлчийг Хятадад айлчлуулах, Монголын талд Монголд хэл рүү хөрвүүлсэн Хятадын 25 шилдэг олон ангит кино өгөх зэрэг ажил амжилттай хэрэгжсэнээр хоёр улсын ард түмний харилцааны гүүрийг бий болгосон юм. “Улаанбаатарын үдэш”, “Алсад суугаа ээж” зэрэг Монгол дуунууд Хятад өргөн дэлгэрсэн. “Бээжин хотын залуус”, “Чонон сүлд” зэрэг Хятадын дэлгэцийн болон утга зохиолын бүтээлүүд Монголын үзэгч, уншигчдад мөн ихээхэн сайшаагдсан байдаг. Монгол руу аялах Хятад жуулчин болон Хятадад суралцах монгол оюутны тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Хоёр улсын ард иргэдийн зорчих тоо хэмжээ жилд давхардсан тоогоор хоёр саяд хүрсэн ба үүнээс Хятадад зорчсон Монгол иргэд давхардсан тоогоор 1.8 сая иргэн байна. Хоёр улсын иргэдийн энэхүү харилцааны явцад ард түмэн хоорондын найрамдал тасралтгүй бэхжиж байна.

Би Монгол Улсад томилогдон ажиллаад дөрвөн жил болж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд би Монгол Улсын 21 аймаг болон аймгийн төвд ажилласан бөгөөд Монголын бүхий л салбарын найз нөхөдтэй хоёр улсын харилцааны хөгжлийг хамтдаа ахиулах талаар өргөн хүрээнд ярилцаж, тэдэнтэй бат бөх нөхөрлөлийг тогтоосон. Энэ хугацаанд би талуудын хамтын хичээл зүтгэлийн үр шимээр хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа үр дүнгээ өгснийг өөрийн биеэр харсан бөгөөд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжлийн асар их нөөц боломжтойг тодоос тод мэдэрсэн. Мөн Хятад, Монгол хоёр улс бол харилцан туслалцдаг, харилцан ашигтай хамтран ажилладаг, ойр дотно нөхөрлөдөг нь түүхийн нөхцөл байдлын хандлага, хоёр улс, хоёр улсын ард түмний нийтлэг эрх ашигт нийсэн харилцаатай гэдгийг гүн гүнзгий мэдэрсэн билээ.

Найз нөхөд өө, өдгөө Хятад, Монголын харилцаа түүхэнд хөгжлийн хамгийн таатай үедээ байна. Энэ 70 жилийн шинэ эхлэлээс харвал бидэнд илүү том боломж байна. Энэ таатай нөхцөл байдал нь талуудын үе үеийн ахмадуудын маань гаргасан их хөдөлмөр, хичээл зүтгэлийг шингэсэн бөгөөд бидэнд тун амаргүй ирсэн, бид илүү нандигнах ёстой.

-Хоёр улс илүү чин сэтгэлээр харилцаж, улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй бэхжүүлэх нь зүйтэй. Улс төрийн харилцан итгэлцэл бол бүх л хамтын ажиллагааны урьдчилсан нөхцөл бөгөөд хоёр улсын урт хугацааны, тогтвортой, эрүүл харилцааны хөгжлийн үндэс мөн. Ши Жиньпин даргын олонтаа онцолсончлон Хятад улс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг ямагт хүндэтгэж, Монголын ард түмний өөрсдийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэх бөгөөд энэ тал дээр Хятад улс хэзээд тодорхой байр суурьтай байна. Монгол Улс ч мөн адил Хятадын язгуур эрх ашиг, чухалчлан анхаардаг асуудлыг хүндэтгэж, “Нэг Хятад” зарчмыг баримталж, амлалтаа биелүүлж, Төвд, Тайван, Шинжаантай холбоотой асуудлыг зөв зохистой шийдвэрлэнэ гэдэгт бид итгэлтэй байдаг.

-Хоёр улс илүү чин сэтгэлээр хамтарч бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь зүйтэй. Хятадын тал Монгол найз нөхдийг Хятадын хөгжлийн галт тэргэнд сууж, хөгжлийг хамтдаа бүтээхэд таатай байх болно. Хятадын тал “Нэг бүс нэг зам”, “Хөгжлийн зам” санаачилгын стратегийн уялдааны хүрээнд Монголын талтай зах зээл, хөрөнгө, технологи, шинэ гарц зэрэг талын хөгжлийн боломжоосоо хуваалцаж, Монголын талын чухалчлан анхаардаг ард иргэдэд чиглэсэн төслүүд, уул уурхайн бүтээгдэхүүн, хөдөө мал аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятад руу экспортлох асуудалд Монголын талд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. 2019 оны 11-р сард Хятадын тал Хятадын олон улсын импортын хоёрдугаар үзэсгэлэнг зохион байгуулна. Энэхүү үзэсгэлэн бол Хятад улс чөлөөт худалдаа, эдийн засгийн глобалчлалыг тууштай дэмжиж дэлхий нийтэд зах зээлээ идэвхтэй нээх чухал арга хэмжээ юм. Мөн үүгээр дэлхийн эдийн засгийн хөгжлийг дэмжих шинэ боломж авч ирнэ. Хятадын тал урьдын адил Монголын талыг энэхүү үзэсгэлэнд оролцохыг дэмжиж байгаа бөгөөд Монголын талыг оролцохыг урьж байна. Хятадын тал Монголын талтай нягт харилцаа холбоотой байж, хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээр эрт гарын үсэг зурахад түлхэц өгч, Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд бэлэн байна. 2020 онд хоёр улс худалдааны эргэлтээ 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтоо амжилттай биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Хоёр улс илүү дотно түншилж ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх нь зүйтэй. Хятадын тал Монголын талтай хоёр улсын соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологи, спорт, шашин зэрэг салбарын харилцаа хамтын ажиллагаагаа илүү тэлж, хоёр улсын их дээд сургууль, судалгааны байгууллага, хэвлэл мэдээлэл, урлаг зэрэг нийгмийн бүхий л салбарын харилцаагаа нэмэгдүүлэн гадаадад суралцах, сургалт семинар, аялал жуулчлал, утга зохиолын болон дэлгэцийн бүтээлийн харилцааг нэмэгдүүлж үүгээр дамжуулж хоёр улсын ард түмний харилцааны гүүрийг бий болгож, хоёр улсын ард иргэдэд илүү ихээр харилцан ойлголцох, найрамдлаа бэхжүүлэхэд туслах хэрэгтэй юм.

-Хоёр улс сэтгэл, хүчээ нэгтгэж олон улс болон бүс нутгийн үйл хэрэгт харилцан дэмжлэг үзүүлж хамтрах нь зүйтэй. Байнга хувьсан өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдал дор талууд сайн хөрш, сайн түнш, сайн найзын хүсэл, байр суурийг баримталж, томоохон стратеги, аюулгүй байдал, бие биеийн язгуур эрх ашиг, чухалчилдаг асуудалд харилцан дэмжлэг үзүүлэх нь зүйтэй. Хятад, Монгол мөн бусад хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах хэрэгтэй юм. Талууд мөн Хятад, Монгол, Орос гурван улсын харилцаа, хамтын ажиллагааны таатай хандлагыг бэхжүүлж, гурван улсын төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлж, гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг урагшлуулах хэрэгтэй. Хятад улс Монгол Улсыг ШХАБ-т элсэх, олон улс дахь нөлөөгөө нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа.

Өдгөө Хятадын ард түмэн “Хоёр зуун жил”-ийн зорилт, Хятад үндэстний аугаа их сэргэн мандалтын Хятад мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хүчээ дайчилж байна. 2020 он гэхэд иж бүрэн чинээлэг нийгмийг байгуулж, энэ зууны дунд үе гэхэд орчин үеийн чинээлэг, ардчилсан соёл иргэншилт, эв нэгдэлтэй социализмын улсыг байгуулахаар зорьж байна. Хятадын онцлогт социализм шинэ эрин үедээ орсон. Монголын ард түмэн ч мөн өөрийн улс орныхоо нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замыг зогсолтгүй эрэлхийлж, улс орны шинэчлэл, нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөө хүчээ дайчилж байна. Талуудын хамтын хичээл зүтгэлээр бид шинэ эхлэлээс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн энэхүү салхийг хөлөглөж шинэ эрин үедээ Хятад Монголын харилцааны илүү гэрэлтсэн ирээдүйг бүтээнэ гэдэгт итгэл төгс байна.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ШИН ХАЙМИН

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үйл явдал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.
Төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийх төрийн айлчлал Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн түүхт ойн хүрээнд болох юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана.

Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлно.  
Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.

Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно.

ХБНГУ-ын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2024 онд манай улсад төрийн айлчлал хийж, нийтлэг үнэт зүйлд суурилсан харилцааг ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэсэн юм.
 
Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.

Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ. 

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва наймдугаар сарын 26-нд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн 26 аманд ажилласан. Энэ үеэр ойн сан бүхий, ногоон бүсэд иргэдийн чөлөөтэй зорчих, амарч зугаалах орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцалж, зөрчлийг арилгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон.

Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн дөрвөн дүүргийн хэмжээнд зөрчилтэй 407 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажил үргэлжилж байна.

СХД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхзул “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу ойн сан бүхий газарт иргэдийн зорчих орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, мод сүйтгэн газар ашигласан зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцлах, газрын зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт 83 нэгж талбарт зөрчил арилгах, газар эзэмших эрхийг хүчингүй болгох юм. Өнөөдрийн байдлаар 37 нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгож, 46 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой сонсох ажиллагаа үргэлжилж байна. Мөн 10 байршилд орц, гарцыг чөлөөлөөд байна. Тухайлбал, 21 дүгээр хороо, Жаргалантын аманд нэг байршлын 400 метр, Ар гүнтэд хоёр байршлын 14 метр, 34 дүгээр хорооны Баянголын аманд нэг байршлын 1,996 метр, 42 дугаар хорооны Зүүн салааны зуслангийн бүсэд нэг байршлын 268 метр урттай зөвшөөрөлгүй төмөр хашааг албадан буулгаж, орц, гарцыг чөлөөлсөн” гэв.

ЧД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Оргил “Чингэлтэй дүүргийн ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 67 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Түүнчлэн дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, иргэдийн ногоон бүсэд чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан нийт 70 нэгж талбарт илэрсэн зөрчлийг үе шаттайгаар арилгаж байна” гэлээ.

СБД-ийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Н.Чинсанаа “Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Ногоон бүсээ хамгаалъя” аяны хүрээнд кадастрын зурагт тусгасан хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчилтэй есөн нэгж талбарын байршлыг өөрчилж, иргэдийн чөлөөтэй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн орц, гарцыг чөлөөлөөд байна. Эзэмшил бүхий газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар дээрээ бодит ашиглалт хийгээгүй 178 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Газрын зөрчил арилгасан байршлуудад дахин хашаа барих, зөрчил давтан гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн хороог хариуцсан болон газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүд долоо хоног бүр хяналт тавин ажиллаж байна” гэсэн юм.

БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Гантогтох “Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 10 байршлын 112 га талбайд дрон нисгэж, боловсруулалт хийж, судалгааг нэгтгэсэн. Энэ хүрээнд ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 68 нэгж талбарт холбогдох сонсох ажиллагааг зохион байгуулж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Харин зургаан нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгох асуудал дүүргийн Засаг даргын захирамжийн төслийн шатанд хянагдаж байна. Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа татсан, ойн сан бүхий газарт нэвтрэх орц, гарцыг хаасан зөрчилтэй нэгж талбаруудыг чөлөөлж, иргэдийн зорчих эрхийг хангах ажил үргэлжилж байна.  Газар албадан чөлөөлөхөөс өмнө хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж, иргэдэд 14 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх, эзэнгүй хашаанд мэдэгдэх хуудас байрлуулах зэрэг арга хэмжээ авдаг. Ийнхүү газар чөлөөлөх ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу хэрэгжүүлдэг” гэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/10/16

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчл...

Үйл явдал2026/10/16

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

Үйл явдал2026/10/16

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтр...

Үйл явдал2026/10/16

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Үйл явдал2026/10/16

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын а...

Үйл явдал2026/10/15

МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Хэн юу хэлэв...2026/10/15

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүх...

Хэн юу хэлэв...2026/10/15

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн ...

Үйл явдал2026/10/15

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн са...

Үйл явдал2026/10/15

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсг...

Үйл явдал2026/10/15

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Үйл явдал2026/10/15

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-...

Үйл явдал2026/10/15

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг...

Үйл явдал2026/10/13

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ...

Үйл явдал2026/10/13

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Үйл явдал2026/10/13

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний х...

Үйл явдал2026/10/13

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн...

Дэлхий нийтээр..2026/10/12

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Үйл явдал2026/10/12

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүү...

Үйл явдал2026/10/12

Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулла...

Үйл явдал2026/10/12

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуу...

Үйл явдал2026/10/12

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэм...

Үйл явдал2026/10/12

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчо...

Үйл явдал2026/10/12

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1....

Хэн юу хэлэв...2026/10/12

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Үйл явдал2026/10/01

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл ба...

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Үйл явдал2026/10/01

Жетро монголд салбараа нээнэ

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээли...

Үйл явдал2026/10/01

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлал...

Санал болгох