Тод мэдээ
Вэб сайт, фэйсбүүк хуудас хөгжүүлэлт, хамгаалалт ба эрх зүйн орчин сэдэвт сургалт болно
Вэб сайт, фэйсбүүк хуудас хөгжүүлэлт, хамгаалалт ба эрх зүйн орчин сэдэвт сургалт болно хамгаалалт ба эрх зүйн орчин сэдэвт сургалт болно. Уг сургалтыг Монголын сайтын холбооноос , Харилцаа холбооны зохицуулах хороо, Оюуны өмчийн газартай хамтран зохион байгуулах юм.
Сургалт Пума зочид буудлын 2 давхарт 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 13 цагаас эхлэх бөгөөд ямар нэг үнэ төлбөргүй, холбооны гишүүнчлэл харгалзахгүй, нээлттэйгээр зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Пэйж хуудас, вэб сайт эрхлэгчид, сэтгүүлч админуудыг өргөнөөр хамрагдахыг урьж байна.
Холбоо барьж бүртгүүлэх утас: 88113780.
Сургалтын хөтөлбөрийг таницуулбал,
ВЭБ САЙТ, ФЭЙСБҮҮК ХУУДАС ХӨГЖҮҮЛЭЛТ, ХАМГААЛАЛТ БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН СУРГАЛТ 2022 оны 2 дугаар 18 ПУМА ЗОЧИД БУУДЛЫН 2 ДАВХАР |
|
12:40 - 13:00 |
Бүртгэл Пума зочид буудлын 2 давхарт |
13:00-13:05 |
Нээлт /Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү/ |
13:05-13:50 |
Интернетэд суурилсан үйлчилгээний зохицуулалт ба вэб сайтуудтай холбоотой зарим асуудлууд /Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын мэргэжилтэн Д.Гантулга/ |
13:50-14:00 |
Асуулт хариулт |
14:00-14:30 |
FB цэнхэр тэмдэглэгээ, вэб сайт, фэйсбүүк хуудас хөгжүүлэлт, хамгаалалт /Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын мэргэжилтэн Г.Баттулга/ |
14:30-14:40 |
Асуулт хариулт |
14:40-15:20 |
Цахим орчин дахь хүүхэд хамгаалал /Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн Г.Энхмаа/ |
15:20-15:30 |
Асуулт хариулт |
15:30-15:50 |
Цайны завсарлага |
15:50-16:30 |
Зохиогчийн эрхийн тухай хуулийн зохицуулалт /Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн мэргэжилтэн М.Ариунболд/ |
16:30-16:40 |
Асуулт хариулт |
16:40-17:20 |
Оюуны өмчийн хэрэглээ ба ашиглалт /Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга С.Ганзориг/ |
17:20-17:30 |
Асуулт хариулт |
17:30-18:00 |
Оюуны өмчийн зөрчил анхаарах асуудал /Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн Улсын ахлах байцаагч Г.Бат-Оргил/ |
18:00-18:10 |
Асуулт хариулт |
18:10-18:40 |
DDoc халдлагын үед сайтын хэвийн үйл ажиллагааг хангах нь /Айтүүлс ХК/ |
18:40-19:00 |
Асуулт хариулт |
19:00: 19:10 |
Дурсгалын зураг авахуулах |
Эх сурвалж: Монголын сайтын холбоо
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
-
Тод индэр2023/03/20
Л.Энх-Амгалан: Цаашдаа эцэг, эхийн хурал гэдэг нэршлээс ч бүрмөсөн татгалзах ёст...
-
Тод зураг2019/10/18
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
-
Өнөөдөр2022/10/26
УИХ: Байнгын болон дэд, түр хороод өнөөдөр хуралдана
-
Тод мэдээ2021/09/03
Нэмэлт гурав дахь тунд 49.831 иргэн хамрагдаад байна
Сэтгэгдэл