Дэлхий нийтээр..
“Бар жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе” соёлын солилцооны цуврал арга хэмжээ эхэллээ
“Бар жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе” Хятад Монголын цагаан сарын соёлын солилцооны цуврал арга хэмжээ албан ёсоор эхэлж, өнөөдөр хоёр улсын хамтарсан цахим хэвлэлийн бага хурал боллоо.

Энэ удаагийн арга хэмжээ нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхэлж, хоёрдугаар сарын эцэс хүртэл үргэлжлэх болно. Үүнд цагаан сарын сэдэвт концерт, өвлийн олимпыг угтах цуврал соёлын арга хэмжээ, содон уран сайхны нэвтрүүлгүүд, нэг болон олон ангит уран сайхны кино, цагаан сарын сэдэвт богино видео, халуун сэтгэлийн солилцооны арга хэмжээ гэсэн зургаан төрлийн 33 бүтээлийг манай цахим сайтууд болон зарим телевизээр үзэгчдэд толилуулахаар болсон байна. Үүнд:
Нэг. Цагаан сарын сэдэвт концерт
- Бээжингийн үндэстний хөгжмийн чуулгын найрал хөгжим “Цагаан сарыг тэмдэглэе”, “Эртний хэв намбаатай хөгжмийн чуулган”-ыг орчуулан хүргэнэ.
- “Хайр бялхсан Хятад.Загас лууны жүжиг-2022 оны өвлийн олимпоор цагаан сарыг угтан хамтаар ирээдүйг зорьё” телевизийн концертыг орчуулан хүргэнэ.
3. 2022 оны Өвөр монголын радио телевизийн цагаан сарын концерт, “Мандсан төрийн магтаал” монгол хэлээрх цагаан сарын концерт, “Найрамдлын хадаг” Өвөр монголын радиогийн уран сайхны концерт.
Хоёр. Өвлийн олимпыг угтсан мөс цасны соёлын арга хэмжээ
- “Умардын мөс цасны аялал жуулчлалыг гадаадад түгээн дэлгэрүүлэх улирал” цуврал видеог орчуулан хүргэнэ.
- Том оврын мөсөн дээрх бүжгийн дэвжээн “Хөлөнбуйрын хайр”-ыг орчуулан хүргэнэ. уг нэвтрүүлэг нь мөсөн дээрх бүжиг, онц ур чадвар, илбэ болон өндөр огторгүйд тоглохыг уялдуулсан нэгэн цор ганц соёлын үзүүлбэр болно
- “Мөс цасны зүүдэн хот-Рашаан” сурталчилгааны бичлэгийг орчуулан хүргэнэ, Хятадын Өвөр монголын Рашааны мөс цасны элбэг баян баялаг болон үзэсгэлэнт өвлийн үзэмжийг танилцуулна.
Гурав. Уран сайхны нэвтрүүлгүүд
- “Мөрөөдлийн Бээжин” хотын төрхийг харуулсан баримтат киног орчуулан хүргэнэ.
- Хэбэй мужийн онцлогтой уран сайхны тоглолт “Хатанголын хойд талын Янь Жао улсын соёл”-ыг орчуулан хүргэнэ.
- “Романтик тал нутаг” бүжгийг орчуулан хүргэнэ.
- Цагаан сарын онцгой нэвтрүүлэг “Он жилийн дуулал”-ыг орчуулан хүргэнэ.
- Том оврын нутгийн дуурь “Ээж нуур”-ыг орчуулан хүргэнэ.
Дээрх концерт, содон сонин нэврүүлүүдийг цахим сайтуудаар дамжуулан үзэгчдэд хүргэх юм бна.
Дөрөв. Кино
Энэ жил “Төрийн хүүхэд” болон хүүхэлдэйн уран сайхны кино “Мөрөөдөлтэй хүү”-г Монгол улсын 3 телевизээр анх удаа орчуулан хүргэнэ.
- Улаанбаатарын телевиз, ТВ2 телевизээр “Төрийн хүүхэд” 40 ангит уран сайхны киног хүргэнэ.
- Улаанбаатарын телевизээр хүүхэлдэйн олон ангит кино “Мөрөөдлийн хүү”-г анх удаа нэвтрүүлнэ.
- .ТВ2, ТВ6, STAR телевизээр “Бээжингийн амраг хосын үлгэр”, “Зам туршийн гайхамшиг” кино, олон ангит уран сайхны кино “Гэр хотлоорын хоол”, “Санаа нэгтэй айл өөд”, “Хөгшин нөхөр”, “Лүдингийн адал явдал”, “Өд тэнгэрт ниссэн нь”, “Нэг зарц хоёр эзэн”, “Тэр жил бид гал залуу байсан”, “Хоёул гэрлэе” зэргийг нэвтрүүлнэ.
Тав. Цагаан сарын сэдэвт богино видео
“Цагаан сарын үнэр амт”, “Цагаан сарын амтат хоолоо хамт харуулъя” зэрэг цуврал богино видео, Хятадын цагаан сарын уламжлалт соёлын зан заншлийн дундаас цаасан хайчилбар, хос уянга, цонхны цэцгийн агуулга болон бэлгэ тэмдэг зэргийг танилцуулна. Мөн Хятадын цагаан сар” богино видео үзүүлнэ.
Зургаа. Халуун сэтгэлийн солилцооны арга хэмжээ
“Цахим цагаан сарын золголт”-ын арга хэмжээ. Цагаан сарын хугацаанд ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, соёл аялал жуучлалын танхим, Өвөр монголын өдрийн сонин, Өвөр монголын радио телевиз, Өвөр монголын урлагийн театр зэрэг байгууллага, вичатаар дамжуулж цагаан сарын баяр хүргэх, цахимаар холбогдох, цагаан сарын золголт хийх видео бэлтгэх зэрэг аргаар, Монгол улсын найрамдалт хамтын ажиллагаатай байгууллагуудын хүмүүст халуун сэтгэлийн мэндчилгээ блон цагаан сарын сайн сайхны ерөөл дэвшүүлэх болно.

Дэлхий нийтээр..
Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжээ
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах холбооны захиргааны барилгын гадна гал тавьж, агаарын буугаар гал нээсэн хэрэг гарсны дараа сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.
Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, 43 настай, АНУ-ын армийн ахмад дайчин Эндрю Аррабака гэгч этгээд 26 Federal Plaza барилгын гадна шатанд шатамхай бодис асгаж гал тавин, салют буудуулсны зэрэгцээ агаарын буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Уг барилгад АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад холбооны байгууллагууд байрладаг юм.
Хэргийн улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авсны дотор холбооны хоёр ажилтан болон цагаачлалын шүүхийн сонсголд оролцохоор ирсэн нэг иргэн байсан гэж албаныхан мэдээлжээ. Холбооны хамгаалалтын албаныхан болон хамгаалалтын гэрээт ажилтан сэжигтнийг богино хугацаанд саатуулсан байна.
FBI-гийн мэдээлснээр, сэжигтэн баривчлагдах үедээ төрийн байгууллагын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшилд сүх, хутга, алх, мачете зэрэг бусад зэвсэг байсан аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг терроризм гэж ангилах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
-
Дэлхий нийтээр..2023/10/13
Нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэхийг НИТХ-ын төлөөлөгчдийн 78....
-
Дэлхий нийтээр..2024/02/14
Монголбанк нэгдүгээр сард 1015 кг үнэт металл худалдан авлаа
-
Дэлхий нийтээр..2026/02/06
Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо
-
Дэлхий нийтээр..2022/07/28
Түүх соёл, аялал жуулчлал, археологийн олдворын өлгий нутгийг төрийн тусгай хэрэ...
