Чөлөөт бүс
Дуучин Д.Болд "440Hz records"-ын албан ёсны нээлтээ хийнэ

Шинэлэг бүхнийг сэдэгч “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин, “Voice of Mongolia” шоуны шүүгч, дуучин Д.Болд өөрийн "440Hz records"-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустаа гайхалтай уран бүтээлүүдийг хүргэхээр зэхжээ.
Түүний "440Hz records"-ын нэрнийн утгыг тайлбал, хөгжмийн ля нот хамгийн цэвэр, тунгалаг дуугардаг. Өөрөөр хэлбэл, 440 герцээр хэлбэлзэж дуугардаг гэсэн үг юм. Уран бүтээлээ цэвэр тунгалаг өнгөөр сонсогчдоо хүргэхийг гол зорилгоо болгон энэхүү нэрийг хайрласан байна.
Тун удахгүй дуучин Д.Болдын шинэ уран бүтээл хүрэхээс гадна “Voice of Mongolia” шоунд түүний багт байсан дуучдын хэн ч, хаана ч сонсож байгаагүй гайхалтай дуунууд олны хүртээл болно.
Одоогоос 13 жилийн өмнө дуучин Болд өөрийн "B Production"-ыг үүсгэн байгуулж, хэд хэдэн авъяаслаг уран бүтээлчдийг хөгжүүлэн олны танил болгосон билээ. Тухайлбал, дуучин Маралжингоо, Эгшиглэн, Агиймаа, “Гурван охин” хамтлаг, “Бид4” хамтлаг, Шоо хамтлаг /Опозит/ нарын уран бүтээлийг сонсдоггүй залуус гэж үгүй. Тэдний дуулсан уран бүтээл болгон нь хит болдог гэдгийг уншигчид андахгүй мэднэ.
Тэгвэл энэ удаад түүний тэсрэлт хийж олны танил болгох шинэ уран бүтээлчдийг танилцуулж байна.
Ариунжаргал
Бүжинхлам
Идэрмаа
Ганбилэг
Чөлөөт бүс
Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна
Чөлөөт бүс
Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлээрэй
Хаврын улиралд буюу гуравдугаар сарын сүүлээс хачигт халдварын өвчлөл нэмэгддэг. Өнгөрсөн 2003-2024 онд хачигт халдварын нийт 3080 тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 2025 оны гуравдугаар сарын 16-наас буюу хачгийн улирал эхэлснээс хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн ХӨСҮТ-д ханджээ.
Улмаар ХӨСҮТ-ийн нэгдүгээр тасагт хачигт риккетсиоз оношоор таван хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эдгээр хүмүүс Төв, Завхан аймаг, Багануур дүүрэгт хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй.
Хачигт хазуулсан тохиолдолд халуурах, толбон гөвдрүүт тууралт гарах, хазуулсан хэсэг хавдаж улайх, нүдний салст улайх зэрэг зовуурь илэрдэг. Иймээс агаар салхинд гарч, аялж зугаалахдаа малгай, тод өнгийн битүү хувцас өмсөж, 1-2 цаг тутамд өөрийнхөө болон хамт яваа хүмүүсийнхээ хувцсанд хачиг наалдсан эсэхийг сайтар шалгаж, хачигт хазуулахаас сэргийлээрэй.
Мөн хачигт хазуулсан тохиолдолд хэрхэн зөв арга хэмжээ авах талаар ХӨСҮТ-ийн цахим хуудаснаас харах боломжтой.
Чөлөөт бүс
10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ
Металл утас, усан хээ, тасралттай металл утсан болон товгор элемент, холограм дардас бүхий Соёмбо, хэт ягаан туяанд гэрэлтэж харагдах хамгаалалтын элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хамгаалалтын элемент бүхий уг мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд ашиглаж байна.
Сонирхуулахад, 5000-ын дэвсгэртийг мөн 1995 онд, 1000-ын дэвсгэртийг анх 1993 онд гүйлгээнд гаргасан бөгөөд мянгатын дэвсгэртийг найман удаа шинэчлэн хэвлүүлжээ.
-
Тод мэдээ2023/05/19
Цөөн хүн амтай улсуудын авлигатай тэмцэх стратеги
-
Өнөөдөр2022/01/13
Та өөрт ойр вакцины цэгт очиж дархлаажуулалтад хамрагдана уу...
-
Тод мэдээ2022/09/06
“Google street view” дэх Улаанбаатар хотын зураглалыг шинэчилнэ
-
Тод мэдээ2021/09/17
“Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс” хэлэлцүүлэг боллоо