Чөлөөт бүс
Хаалгаа нээж өгөх ганц үр минь...

Хуримынхаа анхны өдөр эхнэр, нөхөр хоёр хэнд ч хаалгаа тайлж өгөхгүй хэмээн тохиролцжээ. Тэр өдөр нь нөхрийн эцэг, эх тэдэнтэй уулзахаар ирэхэд тэд хаалганыхаа ард зогсож байлаа! Эхнэр, нөхөр хоёр бие бие рүүгээ харан, нөхөр нь хаалгаа тайлахыг хүссэн боловч тэд нэгэнт тохиролцсон тул нээж өгөлгүй эцэг, эхээ явуулжээ.
Удалгүй нэг өдөр нь эхнэрийн эцэг, эх ирэхэд тэд мөн л хаалганыхаа дэргэд бие бие рүүгээ харан бид тохиролцсон гэж зогсоно. Гэтэл эхнэрийнх нь нүдэнд нулимс цийлгэнэж, би эцэг, эхдээ ингэж хандаж чадахгүй хэмээн шивнээд хаалгаа нээж өгчээ.
Нөхөр нь юу ч хэлсэнгүй. Цаг хугацаа өнгөрч тэд 4 хүүтэй болж 5 дахь нь охин үр мэндэлжээ. Нөхөр нь шинэ төрсөн охиндоо зориулж маш том баяр хийхээр төлөвлөж хүн бүрийг урив. Баяр дууссаны дараа эхнэр нь түүнээс өмнөх хүүхдүүдээ төрөхөд хийгээгүй байж яагаад энэ удаад ийм том баяр хийсэн шалтгааныг нь асуухад:
- "Учир нь тэр бидэнд хаалга нээж өгөх ганц үр минь шүү дээ" гэж хариулжээ.
Тийм ээ, охид дандаа л маш онцгой байдаг.
Чөлөөт бүс
Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна
Чөлөөт бүс
Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлээрэй
Хаврын улиралд буюу гуравдугаар сарын сүүлээс хачигт халдварын өвчлөл нэмэгддэг. Өнгөрсөн 2003-2024 онд хачигт халдварын нийт 3080 тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 2025 оны гуравдугаар сарын 16-наас буюу хачгийн улирал эхэлснээс хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн ХӨСҮТ-д ханджээ.
Улмаар ХӨСҮТ-ийн нэгдүгээр тасагт хачигт риккетсиоз оношоор таван хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эдгээр хүмүүс Төв, Завхан аймаг, Багануур дүүрэгт хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй.
Хачигт хазуулсан тохиолдолд халуурах, толбон гөвдрүүт тууралт гарах, хазуулсан хэсэг хавдаж улайх, нүдний салст улайх зэрэг зовуурь илэрдэг. Иймээс агаар салхинд гарч, аялж зугаалахдаа малгай, тод өнгийн битүү хувцас өмсөж, 1-2 цаг тутамд өөрийнхөө болон хамт яваа хүмүүсийнхээ хувцсанд хачиг наалдсан эсэхийг сайтар шалгаж, хачигт хазуулахаас сэргийлээрэй.
Мөн хачигт хазуулсан тохиолдолд хэрхэн зөв арга хэмжээ авах талаар ХӨСҮТ-ийн цахим хуудаснаас харах боломжтой.
Чөлөөт бүс
10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ
Металл утас, усан хээ, тасралттай металл утсан болон товгор элемент, холограм дардас бүхий Соёмбо, хэт ягаан туяанд гэрэлтэж харагдах хамгаалалтын элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хамгаалалтын элемент бүхий уг мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд ашиглаж байна.
Сонирхуулахад, 5000-ын дэвсгэртийг мөн 1995 онд, 1000-ын дэвсгэртийг анх 1993 онд гүйлгээнд гаргасан бөгөөд мянгатын дэвсгэртийг найман удаа шинэчлэн хэвлүүлжээ.