Тод мэдээ
Байнгын хороодын хуралдаан болно
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөрт /2021.12.09/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
ЦАГ |
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
ХААНА |
|
13.00 |
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ |
“Их Эзэн Чингис хаан” танхимд |
|
13.30 |
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ |
“Их засаг” танхимд |
|
15.30 |
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ |
“Их Эзэн Чингис хаан” танхимд |
Тод мэдээ
Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай тэмцэнэ
2024 онд Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн 3000 га-д ойн хөнөөлт, хортон шавжтай тэмцэх ажил хийнэ.
Монгол Улсад хэрэгжиж буй “Эрүүл ой” төслийн хүрээнд Монгол Улсад газраар ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэж байгаа арга технологитой газар дээр нь танилцах, гадаадын эрдэмтдээс туршлага судлах сургалтад МУИС-ийн судлаачид, ЗГХА Ойн газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Ойн хөнөөлт шавжтай тэмцэх үйл ажиллагаа эрхлэгчдийн холбоо” зэрэг байгууллагууд хамтран оролцлоо.
Америк, Канад улсаас ирсэн эрдэмтэд Монгол орон хөнөөлт шавжтай тэмцэхдээ дэвшилтэт технологи ашиглаж байгааг онцоллоо. Цаашид Монгол орны ойн эрүүл байдлыг хамгаалах, хадгалах талаар зөвлөмж боловсруулж хүргүүлнэ.
2024 онд Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай онгоцоор тэмцлийн ажил хийхээр төлөвлөөд байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Тод мэдээ
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа
Тод мэдээ
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, “Буян-Од” ХХК хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж, ургуулах аян өрнүүлнэ.
Энэ тухай Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрыг төлөөлж Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг төлөөлж тус сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Батболд, “Буян-Од” ХХК-ийг төлөөлж тус компанийн ерөнхий захирал В.Буянтогтох нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбай бүхий “Говь хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хангайн бүсээс 4,000 ширхэг улиас, хайлаас модны тарьц, суулгац авчирч, тарьж, ургуулахаар боллоо.
Шаардагдах хөрөнгийг “Буян-Од” ХХК гаргах бөгөөд Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар усалгаа, арчилгаа, тордлогоог нь бүрэн хариуцна. “Буян-Од” ХХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, тарьц, суулгац нийлүүлэх санаачилга гаргасан юм.
Тус компани 2001-2014 онд Сэлэнгэ аймгийн Тужийн нарсыг нөхөн сэргээхэд хувь нэмрээ оруулж, 20 гаруй сая мод тарьж, ургуулан, ойн санд хүлээлгэн өгч байжээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн гаргаж байгаа аливаа санал, санаачилгыг Ерөнхийлөгчийн Тамгын газар бүх талаар дэмжиж, хамтран ажиллана гэдгийг Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр хэллээ.
-
Тод мэдээ2021/03/19
УИХ: Дархлаажуулалтын явцын талаарх Шадар сайдын мэдээллийг сонслоо
-
Тод мэдээ2021/06/30
Баяр наадмын өдрүүдэд нийтээр 9 хоног амарна
-
Тод индэр2023/12/27
П.Сайнзориг: 31 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулна
-
Тод мэдээ2021/08/09
Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дейв Восенг хүлээн авч...
Сэтгэгдэл