Тод индэр
Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Олон улсын эрх зүйн комиссын гишүүнээр сонгогдов

АНУ-ын Нью-Йорк хотноо энэ 11 дүгээр сарын 12-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы 32 дугаар бүгд хуралдааны үеэр болсон Олон улсын эрх зүйн комиссын 2023-2027 оны гишүүний сонгуульд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ялалт байгууллаа.
Монгол Улс анх удаа нэрээ дэвшүүлж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гишүүнээр сонгогдсон энэхүү комисс нь НҮБ-ын хүрээнд олон улсын эрх зүйг хөгжүүлэх, системчлэх, олон талт конвенц, зарчмуудыг боловсруулах, зөвлөмж гаргах үүрэгтэй ажээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Олон улсын эрх зүйн комиссын гишүүнээр сонгогдсоноор олон улсын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн шинжээчдээс бүрдсэн, байнгын бус ажиллагаатай байгууллагын жилд нэг удаа болох хуралдаанд оролцох юм байна.
Тус комиссын сонгуульд нийт 48 улс 34 гишүүний суудалд өрсөлдөж, манай улсын харьяалагддаг Ази, Номхон далайн бүлгээс Энэтхэг, Япон, БНСУ, Кипр, БНХАУ, Тайланд, Вьетнам зэрэг 8 улс, Африкийн орнуудын бүлгээс Сьерра Леон, Сенегал, Кени, Кот д’Ивуар, Египет, Марокко, Алжир, Буркина Фасо, Бүгд Найрамдах Ардчилсан Конго зэрэг 9 улс, Зүүн Европын орнуудын бүлгээс ОХУ, Румын, Латви зэрэг 3 улс, Латин Америк, Карибын орнуудын бүлгээс Чили, Эквадор, Бразил, Аргентин, Перу, Никарагуа зэрэг 6 улс, Баруун Европын болон бусад улсын бүлгээс Норвег, Португал, Итали, ИБУИНХУ, Австри, Шинэ Зеланд, Франц, Турк зэрэг 8 улсын нэр дэвшигчид 2023-2027 онд ажиллахаар сонгогдов.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.
Тод индэр
Д.Батбаатар: Тээврийн салбарын хүндрэлээс яаж гарах вэ?
-
Өнөөдөр2020/03/13
Ариутгалын төхөөрөмжийг хийж нэн шаардлагатай цэгүүдэд байршуулав
-
Тод мэдээ2023/09/01
“Хятад орныг танин мэдэх” Өвөрмонголын соёлын өдрүүд эхэллээ
-
Өнөөдөр2025/01/21
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
-
Тод мэдээ2021/09/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй дээд түвшн...