Тод мэдээ
Хичээлийн хоцрогдол арилгахад багш, сурагчдад дэмжлэг үзүүлнэ
Улсын онцгой комиссын зургаадугаар албан даалгавраар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад 12-17 насны хүн амыг хамруулах зөвлөмж, уриалгыг гаргаж, эрчимжүүлэх үүрэг өгсөн. Мөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны халдваргүйжүүлэлтэд шаардагдах нөөцийг бүрдүүлэх, багш, суралцагчдаас тандалтын зорилгоор 14 хоногийн давтамжтайгаар түргэвчилсэн шинжилгээг 10 хүртэл хувийг хамруулан авахад шаардагдах зардлын нөөцийг шийдвэрлэх болон бусад үүргийг өгсөн.
Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нийгмийн салбарын удирдлагуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Боловсролын салбар 2019-2020 оны хичээлийн жилд 47 хувь, 2020-2021 оны хичээлийн жилд 62-68 хувь нь танхимын бус хэлбэрээр хичээллэсэн байна. Үүнтэй уялдуулан компьютер болон гар утасгүйн улмаас цахим хэлбэрээр явагдсан хичээлийн хөтөлбөрөөс тодорхой хэмжээнд хоцорсон сурагчдын мэдээллийг нягталж, хичээлийн хоцрогдлыг арилгах нь чухал, энэ тал дээр багш, сурагчдад дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэйг тэрбээр онцоллоо. Мөн 2024 он хүртэл тогтвортой хэрэгжүүлэх төсөлд мэргэжлийн байгууллагуудын санал санаачилга чухал байгааг хэлсэн юм. Түүнчлэн наймдугаар сарын 19-22-ны хооронд үргэлжлэх элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
-
Өнөөдөр2019/08/02
Олон улсын байгууллагын төлөөлөл Баяжуулсан хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн ө...
-
Өнөөдөр2020/08/06
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно
-
Тод мэдээ2024/03/25
Хөлийн гол орчимд шар усны үер бууж, 30 орчим айл үерт автлаа
-
Өнөөдөр2023/08/01
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Сэтгэгдэл