Тод зураг
Зөрчилд арга хэмжээ тооцсон ч зөрчлийн тоо багасахгүй байна

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хууль бусаар олж авах, үйлдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавьж зөрчлийг арилгуулах, хуурамч улсын дугаар ашиглан үйлдэгдэж болзошгүй гэмт хэргүүдийг таслан зогсоох, илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс “Улсын дугаар-2019” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна. Хянал шалгалтын эхний 14 хоногийн байдлаар Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн
- 14.7.10.1 дэх хэсэгт зааснаар 37 зөрчил,
- 17.4.11.1 дэх хэсэгт зааснаар 1329 зөрчил,
- 14.7.11.2 дахь хэсэгт зааснаар 3667 зөрчил,
- 17.7.11.3 дахь хэсэгт зааснаар 5679 зөрчил,
- 14.7.12 дахь хэсэгт зааснаар 284 зөрчил,
- 14.7.13 дахь хэсэгт зааснаар 2 зөрчил нийт 10988 зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу арга хэмжээ тооцож, зарим зөрчлүүдийг газар дээр нь арилгуулан ажиллаж байна.
Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
-
Тод индэр2022/01/18
Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхи...
-
Өнөөдөр2022/07/29
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
-
Тод индэр2020/08/14
У.Хүрэлсүх: Иргэдээ татаж авах чиглэлээр БНСУ-тай цаашид ч нягт хамтран ажиллана...
-
Тод мэдээ2025/05/07
Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдэ...