Тод мэдээ
Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг энэ сарын 22-ны өдөр хүртэл сунгалаа
Энэ сарын 08-наас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ. Ингэхдээ аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм баримтлуулж, шат дараатай нээхээр болсон.
Түүнчлэн хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгалаа. Өөрөөр хэлбэл, вакцины 2-р тунг хийлгээд 14-өөс дээш хоног болсон иргэдийн хувьд энэ сарын 22-ны өдрөөс хойш орон нутаг руу чөлөөтэй зорчих боломж нээгдэнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Тод мэдээ
Монгол Улс нэгдүгээр улиралд 17.6 сая тонн нүүрс экспортлов
Монгол Улс нэгдүгээр улиралд 17.6 сая тонн нүүрс экспортолжээ. Тодбуулбал, 2024 оны 1-5 дугаар сарын 1 хүртэл манай улс 17.6 сая тонн нүүрс экспортолсон дүн мэдээ байна.
Үүнээс Гашуунсухайт боомтоор 12.7 сая.тн, Шивээхүрэн боомтоор 7.1 сая.тн, Ханги боомтоор 2.4 сая.тн, Замын-Үүд боомтоор 1 сая.тн, Булган боомтоор 1 сая.тн, Бичигт боомтоор 584 мян.тн, Хавирга боомтоор 7 мян.тн, нийт 25 сая.тн нүүрс экспортолсон байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай тэмцэнэ
2024 онд Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн 3000 га-д ойн хөнөөлт, хортон шавжтай тэмцэх ажил хийнэ.
Монгол Улсад хэрэгжиж буй “Эрүүл ой” төслийн хүрээнд Монгол Улсад газраар ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэж байгаа арга технологитой газар дээр нь танилцах, гадаадын эрдэмтдээс туршлага судлах сургалтад МУИС-ийн судлаачид, ЗГХА Ойн газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Ойн хөнөөлт шавжтай тэмцэх үйл ажиллагаа эрхлэгчдийн холбоо” зэрэг байгууллагууд хамтран оролцлоо.
Америк, Канад улсаас ирсэн эрдэмтэд Монгол орон хөнөөлт шавжтай тэмцэхдээ дэвшилтэт технологи ашиглаж байгааг онцоллоо. Цаашид Монгол орны ойн эрүүл байдлыг хамгаалах, хадгалах талаар зөвлөмж боловсруулж хүргүүлнэ.
2024 онд Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай онгоцоор тэмцлийн ажил хийхээр төлөвлөөд байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Тод мэдээ
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа
-
Тод индэр2022/09/02
"...Солонгост гэрээгээр ирээд “хар”-лахгүй байх хөшүүрэг хэрэгт...
-
Тод мэдээ2022/10/17
УИХ-ын дарга Г.Занданшатар Турк Улсын ШУА-ийн Ерөнхийлөгчтэй уулзлаа
-
Өнөөдөр2022/01/05
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан өнөөдөр болно
-
Тод индэр2020/07/02
УИХ-ын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг танилцуулж байна
Сэтгэгдэл