Тод мэдээ
Орон нутагт 50-аас дээш насны иргэдийг вакцинд хамруулж байна
Эрүүл мэндийн сайдын А/241 дүгээр тушаалын дагуу 21 аймгийн эмч, эмнэлгийн ажилчид, хариу арга хэмжээний багийн албан хаагчид, зарим аймгийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, тээврийн жолооч нарыг хоёр дахь тунгаар вакцинжуулахад шаардлагатай 164.106 тун вакциныг дагалдах хэрэгслийн хамт хүргүүлж вакцинжуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
2021 оны тавдугаар сарын 1-ний байдлаар аймаг, орон нутагт вакцинд хамрагдах шаардлагатай 1.114.234 хүн байна. Өчигдрийн байдлаар 174.903 хүн нэгдүгээр тунд хамрагджээ. Нэгдүгээр тунд хамрагдсан хүмүүсийн 47.553 хоёрдугаар тунд хамрагдаад байна. Үүнээс зорилтод бүлгийн эмч эмнэлгийн мэргэжилтэн, хариу арга хэмжээний багийн 161.929 хүн вакцины нэгдүгээр тунд, 23.031 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.
Хөдөө орон нутагт 18-50 насны 808.284 хүн, 50-аас дээш насны 305.950 хүн амьдарч байгаагаас 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн байна. Вакцинжуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр гэхэд 18-50 насны хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийг бүрэн вакцинжуулж дуусах төлөвлөгөөтэй байна.
Үүний зэрэгцээ 21 аймгийн хүн амыг ялангуяа 50-аас дээш насныхныг нэн тэргүүнд вакцинжуулахаар 2021 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд 11 аймагт 22.000 хүн тун вакцин түгээжээ.
2021 оны тавдугаар сарын 2-ны өдөр нийт 11 аймгийн 18 эмнэлгийн машин, долоон цагдаагийн машинаар 93.000 хүн тун вакциныг түгээлээ.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
-
Тод мэдээ2023/07/06
Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орно
-
Тод мэдээ2023/08/08
Үерт өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр зам засаж байна
-
Өнөөдөр2020/02/05
Эрдэнэт үйлдвэрийн шахаатай холбоотой асуудлаарх бодит тайлбар
-
Өнөөдөр2019/10/15
ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орохгүй байх талаар санал солилцож, дэмж...
Сэтгэгдэл